“Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа

2 сарын өмнө
“Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа

Иргэдийг ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, автомашины хөдөлгөөнд саад учруулахгүй байх “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршил загвар зургийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилготой “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг аравдугаар сарын 7-ны өдрөөс 11 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай зарлалаа. Энэ талаар өнөөдөр Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитектурийн ажлын албаны мэргэжилтэн Г.Хосбаяр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Анхбаяр, Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Ц.Түмэн-Од нар мэдээлэл хийлээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитектурийн ажлын албаны мэргэжилтэн Г.Хосбаяр ““Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд Зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус оролцож болно. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрүүдийн хооронд www.uda.ub.gov.mn сайтад байршуулан иргэд олон нийтээс санал авна” хэмээлээ.

                 

Нийт шагналын сан: 20.000.000 /хорин сая/ төгрөг

  • Шилдэг санаа:  10.000.000 /арван сая/ төгрөг;
  • 2-р байр байр:  5.000.000 /таван сая/ төгрөг;
  • 3-р байр байр:  5.000.000 /таван сая/ төгрөг

Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Мөн оролцогч бүтээл тус бүрд өөрийн нэр, холбоо барих утас, хаягийг тодорхой мэдээлсэн байна.

Уралдаанд оролцох материалыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10:00 - 16:00 цагийн хооронд дараах хаягаар хүлээн авна.

Хот байгуулалт, хөгжлийн газар /Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, 13 давхрын 1302 тоот/

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Санал болгох

Авто зам ашигласны төлбөрийг эргэн харж хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийллээ

Авто зам ашигласны төлбөрийг  нэмэхийг эсэргүүцсэн жагсагчдын төлөөлөл болох Автомашинтай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нарын хүмүүсийг Хотын захирагч  С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд жагсагчид авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.

2 өдрийн өмнө
Борлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв

Тээвэрлэлтийн хувьд 1000 орчим авто машин тээвэрлэлт хийж, өдөрт 1820 тонн шахмал түлшийг дундын болон бөөний цэгүүдэд хүргэж байна.

2 өдрийн өмнө
Утаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно

Өнгөрсөн долоо хоногт гэхэд угаарын хийнд хордсон байж болзошгүй нэг дуудлага НОБГ-т бүртгэгджээ.

2 өдрийн өмнө
Түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг хотын Захирагч үүрэг болголоо

Түлш савлах хүнгүйн улмаас Сонгинохайрхан дүүрэгт 44 цэг түлш борлуулах боломжгүй болжээ.

2 өдрийн өмнө