Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын ажил эрчимтэй өрнөж байна

1
2019 оны 10 сарын 42019-10-04
Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын ажил эрчимтэй өрнөж байна

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан баруун аймгуудыг Нийслэл хоттой холбох их бүтээн байгуулалтын ажлуудын хүрээнд хийгдэж буй Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын ажил хурдацтай өрнөж байна.

Барилгын ажлын талбайд  ухмал, далангийн дүүргэлт, суурь, асфальтбетон хучилт, хиймэл байгууламж, гүүрийн ажил хийгдэж, газар шорооны ажлын 60 хувь, буталсан чулуун суурь 24 километр, суурь асфальтбетон хучилт 18 километр, өнгө асфальтбетон хучилтыг 15 километр хийж гүйцэтгээд байна. Нийт ажлын явц 40 хувьтай үргэлжилж байгаа ба уг авто замыг 2020 онд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Энэхүү авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд Нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, иргэдэд ая тухтай, аюулгүй, түргэн шууртай зорчих боломж бүрдээд зогсохгүй дээрх аймгуудыг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт томоохон дэмжлэг болох давуу талтайг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тус бүс нутагт ажиллах үеэрээ онцолж байсан юм.  

Уг төслийг концессын “Барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр Хөрөнгө оруулалтын газраас /хуучнаар/ "Эрчим хүчний барилга угсралтын трест" ХХК-тай 2015.08.15-ны өдөр гэрээ байгуулсан. Концесс эзэмшигч “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК нь гүйцэтгэгч “Монроуд” ХХК-тай гэрээгээ сунгасан бөгөөд 2018 оны 5 сарын 15-ны өдрөөс зам барилгын ажлыг эхлүүлж, 12.9 хувийг хийж гүйцэтгэсэн. Засгийн газрын 2019.04.10-ны өдрийн хуралдаанаар концесс эзэмшигчийн эрх, үүргийг "Макс рөүд" ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэж, Засгийн газрын хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу гэрээний хэлцэл хийж, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Макс рөүд” ХХК-тай концессын гэрээ байгуулсан билээ. Концесс эзэмшигч “Макс рөүд” ХХК нь зам барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр, “Аварга зам” ХХК Зөвлөхөөр үргэлжлүүлэн ажиллаж байна.

Санал болгох

Архангай аймагт гал гарч 5 настай хүү нас баржээ

Өчигдөр Архангай аймгийн Хашаат сумаас 50 км зайтай орших Номгон багийн “Гурвалжин” хэмээх газарт гал гарч, малчин Б-ийн 5 ханатай гэр шатсан байна.

2 өдрийн өмнө
Өмнөговь аймгийн ОБГ харуул Ц.Сэрдамбад таван ханатай гэр өгчээ

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, залуу гэр бүлийг дэмжих, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг хангах зорилгоор шат дараалсан арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

3 өдрийн өмнө
Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга хүчингийн хэргээр шалгагдаж байна

Ийнхүү сүүлийн гурван сарын хугацаанд тус аймгийн хоёр ч засаг дарга хүн амины хэрэгт сэжиглэгдээд байна. Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж, Тонхил сумын засаг дарга Р.Даваадорж нар хүн амины хэрэгт шалгагдаж байгаа юм. 

11 өдрийн өмнө
Алтанбулагийн боомтоор 188 иргэн ирснийг тусгаарлалаа

Иргэдэд эрүүл мэндийн тандалт хийж биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авсан байна. Ингээд 182 иргэнийг ажиглалтад, 6 иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлажээ.

22 өдрийн өмнө