Сэлэнгэ аймагт баавгай хоёр хүний аминд хүрчээ

2019 оны 10 сарын 42019-10-04
Сэлэнгэ аймагт баавгай хоёр хүний аминд хүрчээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт энэ сарын 3-ны өдөр Сибирийн хар баавгай малчин айл руу халдсан хэрэг гарчээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар баавгай дайрснаас аав, хүү хоёр амиа алджээ. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж, сүйтгэгдсэн гэрийн ойролцоогоос  аавынх нь биеийн хэсгийг олсон гэнэ.  Харин хүүхдийнх нь цогцос олдоогүй байгаа учраас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэв.

Одоогоор Сэлэнгийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд болон цагдаагийн алба хаагчид хамтран баавгайг эрэн хайж байгаа аж.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2019 онд ойн дагалт баялаг муу ургасан, ойд идэх идэш хоол нь багассаны улмаас баавгай хөвчөөс бууж голын бургас, сууршлын бүс руу орж ирж байна. Өнөөдрийн байдлаар Алтанбулаг, Жавхлант, Хүдэр, Сант, Хушаат, Ерөө зэрэг сумдын нутагт малчдын намаржаа руу орж ирсэн байна. Иймд баавгайн халдлагаас иргэд, малчдын амь нас, эд хөрөнгийг хамгаалах болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:


1. Малчид тухайн бүс нутгаас нүүх
2. Бүс нутгаас нүүхгүй бол нэг дороо төвлөрч буух
3. Айл өрхүүд орой үдшийн цагаар май, гал гаргах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх
4. Орой үдшийн цагаар хариуцлагатай жижүүр томилж ажиллуулах,
5. Машин, мотоциклоо асахад бэлэн байлгах,
6. Үргээлэг хийх энгийн арга хэмжээ авах
7. Хоорондоо байнгын холбоотой байх
8. Баавгайг алж устгахгүй байх
9. Идэш тэжээлийн зүйл өгөхгүй байх
Иймд иргэд та бүхэн намрын улиралд самар жимс дагалт баялгийг түүх, хадлан бэлтгэх, төмс хүнсний ногоо үр тариа хураах зорилгоор хөдөө, орон нутаг руу зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

 

Санал болгох

Архангай аймагт гал гарч 5 настай хүү нас баржээ

Өчигдөр Архангай аймгийн Хашаат сумаас 50 км зайтай орших Номгон багийн “Гурвалжин” хэмээх газарт гал гарч, малчин Б-ийн 5 ханатай гэр шатсан байна.

1 өдрийн өмнө
Өмнөговь аймгийн ОБГ харуул Ц.Сэрдамбад таван ханатай гэр өгчээ

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, залуу гэр бүлийг дэмжих, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг хангах зорилгоор шат дараалсан арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

2 өдрийн өмнө
Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга хүчингийн хэргээр шалгагдаж байна

Ийнхүү сүүлийн гурван сарын хугацаанд тус аймгийн хоёр ч засаг дарга хүн амины хэрэгт сэжиглэгдээд байна. Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж, Тонхил сумын засаг дарга Р.Даваадорж нар хүн амины хэрэгт шалгагдаж байгаа юм. 

10 өдрийн өмнө
Алтанбулагийн боомтоор 188 иргэн ирснийг тусгаарлалаа

Иргэдэд эрүүл мэндийн тандалт хийж биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авсан байна. Ингээд 182 иргэнийг ажиглалтад, 6 иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлажээ.

21 өдрийн өмнө