Монголын тамирчид дэлхийн дөрвөн дээд амжилтыг шинэчилжээ

1.1 мянга
1
13 өдрийн өмнө
Монголын тамирчид дэлхийн дөрвөн дээд амжилтыг шинэчилжээ

Индонез улсын Бали аралд зохион байгуулагдсан Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 10-р сарын 05-06 хооронд 13 орны 133 тамирчид 2 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.

Манай улсыг төлөөлөн 16 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт амжилттай оролцон 90 медалиас 21 алт, 24 мөнгө, 22 хүрэл буюу нийт 67 медаль хүртжээ.

Хоёртын тоолол” төрөлд бага насны ангилалд Ш.Наранбат 30 минутад 3555 цифр,

Өсвөр насны ангилалд У.Солонго 4809 цифр,

Ажнай корпорапийн тамирчин, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам “Олон багц” төрөлд 978 хөзөр,

“Тооны марафон” төрөлд 1612 цифр тогтоон дэлхийн рекордыг тус тус шинэчлэн тогтоожээ.

Image may contain: 1 person, smiling, text

Image may contain: 1 person, smiling, text

 

Санал болгох