Угаарын хий мэдрэгчийг нийслэлийн өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргалаа

2
1 сарын өмнө
Угаарын хий мэдрэгчийг нийслэлийн өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргалаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр мэдээлэл хийхээс өмнө угаарын хийнд хордож, амиа алдсан зургаан иргэний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлэв.

Тэрбээр 

"Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцад шат шатандаа аюулгүй байдлаа хангаагүйн улмаас угаарын хийнд хордох тохиолдол гарсан. Тиймээс угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гарлаа.

Одоогийн байдлаар 25 мянган тонн шахмал түлшийг борлуулжээ. Түүхий нүүрсээс шахмал түлшинд шилжиж байгаа буюу галлагаанд хувьсгал хийж байгаа. Засгийн газар гаргасан шийдвэрээсээ буцахгүй.

Иргэд маань стандартын зуух хэрэглэж, битүүмжлэлийг сайтар хангах шаардлагатай байгааг сүүлийн үед болсон ослууд харуулж байна. 

Төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө оруулж ирэн, иргэдэд олгохыг холбогдох албаныханд үүрэг өгсөн" гэв.

Санал болгох

Сонгуулийн тогтолцоо буюу УИХ-ын нүүр царай

Улс орнуудад олон намын тогтолцоо хөгжихийн хэрээр сонгуулийн хосолсон болон пропорционал тогтолцоог сонгох нь их байгаа юм.

1 өдрийн өмнө
Маргааш архи, согтуурах ундаагаар үйлчлэхгүй, худалдахгүй

Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.

1 өдрийн өмнө
Шинэ Үндсэн хуулийг баталлаа

АН-ынхан хууль батлалцахаас татгалзаж, хуралдааныг орхилоо

2 өдрийн өмнө