Зүүн хойд Азийн байгаль орчны ахлах албан тушаалтнууд хуралдаж байна

2019 оны 10 сарын 92019-10-09
Зүүн хойд Азийн байгаль орчны ахлах албан тушаалтнууд хуралдаж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн Комисс (АНДНЭЗК)-ын  Зүүн, Зүүн хойд Ази (ЗЗХА)-ийн бүсийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөрийн Ахлах албан тушаалтнуудын 23 дугаар уулзалтыг   Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн Комисс (АНДНЭЗК)-ын  Зүүн, Зүүн хойд Ази (ЗЗХА)-ийн бүсийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөр нь 1993 оноос эхлэн Засгийн газар хоорондын байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааны механизм болон хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улс 4 дэх удаагаа эх орондоо хүлээн авч зохион байгуулж буй аж.

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат бүс нутгийн хэмжээнд Хил дамнасан агаарын бохирдол, цөлжилт, шар шороон шуурга, Хил орчмын байгаль орчныг хамгаалах, далай тэнгисийн тусгай хамгаалалттай газар, зэрлэг амьтдыг хамгаалах, ногоон эдийн засаг хөгжил зэрэг асуудлуудыг хэлэлцэж буйг онцлов.

Түүнчлэн тэрбээр  уулзалтад ирсэн ахлах албан тушаалтнуудад хандан Монгол Улсаас 9 дүгээр сарын 23-28-ны өдрүүдэд зохион байгуулсан Төв болон зүүн хойд азийн зэрлэг амьтны асуудлаарх долоо хоногийн арга хэмжээний талаар танилцуулж  дэмжиж ажиллахыг хүслээ.

Тус уулзалтанд Япон, Хятад, БНСУ, ОХУ зэрэг улсаас 20 орчим  төлөөлөгч, дэд бүс нутгийн хүрээнд хамтран ажилладаг 4 Олон улсын байгууллагын  төлөөлөгчид болон  Монгол Улсын Засгийн газрын төлөөлөн 30 гаруй  хүн оролцож байна.

 

Санал болгох

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад хуулийн төслүүдийг өргөн барилаа

Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл зэргийг өргөн барилаа.

8 цагийн өмнө
Л.Пүрэвсүрэн: Герман эрийн мөнгийг цагдаагийнхан завшсан гэж хэлсэн

Элчин сайд Л.Пүрэвсүрэн нь Клойбер нарыг эрэн сурвалжилсан, Д.Цогтбаатар хурандааг шалгаж байсан цаг хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны сайдын албыг хашиж байсан тул твиттэр дэх мэдээллийг нь уншигчидтай хуваалцав.

9 цагийн өмнө
Г.Батхүү агсны ар гэрийнхнээс тэдэнд хүргүүлсэн Нээлттэй захидал

Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү амиа алдсан асуудал шийдвэрлэгдэлгүй найман сар өнгөрч байна. Өнөөдөр түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгчид хэвлэлийн бага хурал хийсэн. Мөн УИХ дахь АН-ын зөвлөл, МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд хандсан нээлттэй захидал хүргүүлсэн байна. Адил агуулгатай нээлттэй захидлыг хүргэе.

12 цагийн өмнө