Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНКаУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ

2019 оны 10 сарын 102019-10-10
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНКаУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казакстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн орон нутгийн цагаар 09:00 цагт БНКаУ-ын нийслэл Нурсултан хотын "Нурсултан Назарбаев" Олон улсын нисэх буудалд газардлаа. 

Монгол Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсаас БНКаУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга, БНКаУ-ын Худалдааны сайд Бахыт Султанов, Гадаад хэргийн дэд сайд Шахрат Нурышев болон бусад албаны хүмүүс угтан авлаа. Энэ үеэр хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн далбааг мандуулав. 

Албан ёсны айлчлал энэ сарын 10-12 ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хоёр орны Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казакстан Улсын Анхны Ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаев нарт бараалхана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Баатархүүг томилжээ

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус XII хуралдаан өнөөдөр болж АН-ын генсекээр Ц.Баатархүүг, дэд даргаар Ц.Тувааныг томилжээ.

3 цагийн өмнө
Хувийн цэцэрлэг, сургуулийн төлбөрийг ирэх жилийн төлбөрт шилжүүлэх санал гарсан

Хувийн цэцэрлэг, сургуульд явдаг хүмүүс төлбөрөө яах вэ гэдэг асуудал байна. Үүнийг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцээгүй. Харин ирэх жилийнх нь сургалтын төлбөр рүү 100 хувь шилжүүлж энэ жилийнх нь төлбөрийг зохицуулах талаар саналууд гарч байгаа. Саналуудыг судалж үзнэ. Хамгийн гол нь эдийн засгийн талаар авах арга хэмжээний хуулийн төслийг УИХ маргааш батална. Үүнтэй холбоотойгоор хүлээгдэж байгаа зүйл бий.

4 цагийн өмнө
Ч.Содномцэрэн: Улс орныг хамарсан, хүний эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсвэл хойшлуулах нь зайлшгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүдтэй уулзжээ

5 цагийн өмнө