Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд 38000 метрт сансрын бөмбөлөг хөөргөнө

2
2019 оны 10 сарын 162019-10-16
Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд 38000 метрт сансрын бөмбөлөг хөөргөнө

Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд “МАРСА” ТББ, НЗДТГ-тай хамтран Монгол Улсын ЕБС-ын дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл сансарт” уралдаан зарлалаа. Монгол Улсын ирээдүй болсон мянга мянган хүүхдийн сансар огторгуйн талаарх чөлөөт сэтгэлгээг түгээн, тэдний шинжлэх ухаанч, бүтээлч байдлыг дэмжин, хүсэл мөрөөдлийг нь бадраахад уралдааны гол зорилго оршино. Өргөн хүрээг хамран зохион байгуулагдаж буй энэхүү уралдааны шилдэг бүтээлийг Улаанбаатар хотын 380 жилийн ойгоор тусгай зориулалтын Сансрын бөмбөлгөөр 38000 метрт хөөргөх юм.

Тус сансрын бөмбөлөгт уралдааны шилдэг бүтээлээс гадна Улаанбаатар хотын сүлд Хангарди, гэнэтийн байдлаар сонгогдсон 380 азтай иргэний нэр байх юм. Сансрын бөмбөлөг хөөрөхдөө Нийслэл хотын агаарын чанарын мэдээллийг цуглуулж, хэмжилт хийх даалгаврыг давхар гүйцэтгэнэ. Сансрын бөмбөлгийг энэ чиглэлээр 2016 оноос хойш тасралтгүй амжилттай ажиллаж байгаа Монгол Коосэн Технологийн коллеж, Япон улсын ЧИБА-ийн технологийн их сургуулийн хамтарсан баг хөөргөх юм. Ингэснээр манай улс Төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөсөн дэлхийн хоёр дахь улс болж, Нийслэл Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг Хангарди хамгийн өндөрт хөөрөх болно.

 

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Санал болгох

Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг онцлов

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав нар мэдээлэл хүргэлээ.

8 өдрийн өмнө
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар энэ сарын 25-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 13014 иргэн, 619 ажил олгогчид үйлчилгээ үзүүлжээ. Ажил зуучлах үйлчилгээний хүрээнд 619 ажил олгогч байгууллагатай хамтран ажиллаж 4821 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, 1885 ажил хайгч иргэнийг шинээр бүртгэн, 920 иргэнийг ажилд оруулсан байна.

8 өдрийн өмнө
Баянхошуунд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна.

9 өдрийн өмнө
Ч.Хүрэлбаатар: 7009 айлын түрээсийн орон сууц барина

ТОСК-иас хэрэгжүүлж буй эдгээр гурван төслийн хүрээнд баригдах хорооллуудад 7000 гаруй айл түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдан оршин суух боломжтой болох юм.

9 өдрийн өмнө