Саарал жагсаалт ба санхүүгийн эрсдэл

1 сарын өмнө
Саарал жагсаалт ба санхүүгийн эрсдэл

ФАТФ буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын хурал энэ сарын 13-18-ны хооронд үргэлжилж байна. Уг хурлаас Монгол Улсыг СААРАЛ ЖАГСААЛТ-д оруулж байгаа гэх мэдээлэл цацагдсан билээ.

Монголбанкнаас уг асуудлаар “ФАТФ-ын өргөтгөсөн хурлын мэдээ албан ёсоор гараагүй байна. Энэ баасан гарагт албан ёсны хариу зарлах хүртэл баталгаагүй мэдээлэл” хэмээн мэдээллэсэн.

Бидэнд ирсэн мэдээллээр тус хурлаас Монгол саарал жагсаалт руу орж байгаа бөгөөд бидэнд ямар эрсдэл хүлээхийг товч тайлбарлая:

  • гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;
  • Зээлжих зэрэглэл буурна,
  • Импорт эм тариа, хүнс/бүт-ний үнэ өсөх,
  • бондуудын хүү өсөх, гадаад өрийн дарамт нэмэгдэнэ,
  • Гадаадын хөрөнгө оруулалт саарна,

2017 онд Монгол Улс ФАТФ-ын шалгалтаар мөнгө угаахтай тэмцэх 40 зөвлөмжөөс 20-ыг биелүүлээгүй,

 хэрэгжилтийн 11 үзүүлэлт муу үнэлгээ авч,  “эрчимтэй хяналтад” орсон. Өөрөөр хэлбэл хугацаатай үүрэг даалгавар авсан.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд эдгээр 20 зөвлөмжөөс 16-г нь хангалттай ахиулж, 11 үзүүлэлтээс 7-г нь сайжруулсан, 4 үзүүлэлт хангалтгүй биелүүлжээ.

Саарал жагсаалтад оруулах болсон үндэслэл:

  1. ББСБ-ын хяналт шалгалт сул, ББСБ-ын хөрөнгийн эх сурвалж тодорхойгүй.

2019 оны 2-р улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос 538 ББСБ тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл Монголд банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны хяналт шалгалт нэр төдий, маш сул байгаа нь мөнгө угаах боломжийг олгож байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл ББСБ-ыг хянадаг байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо үүнд тайлбар хийж хариуцлагаа хүлээх ёстой.

  1. Монголд мөнгө угаах гэмт хэргээр цагаан захтнууд шийтгэл хүлээдэггүй

Цагдаа, тагнуул, авилгатай тэмцэх байгууллагууд мөнгө угаах гэмт хэрэгтэй “дүр эсгэж” тэмцдэг.

Монголд саяхныг хүртэл мөнгө угаах гэсэн эрүүгийн гэмт хэргийн  зүйл заалтаар “хэрэг шийдвэрлэгдэж байгаагүй”, МИАТ-ын хэрэг Дээд шүүх дээр унасан,

Ил тод байдлын хуулиар 30 их наядыг илрүүлсэн ч татвараас зугтсан, хууль бус мөнгийг зүгээр өнгөрүүлсэн,

  1. “Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах” гэсэн заалт хэрэгждэггүй

Монгол Улсын хил, гааль дээр хээл хахиул хэрээс хэтэрсэн, оймсондоо, паарны араас их хэмжээний мөнгө олдож байх жишээний.

Хилээр мэдүүлээгүй алт, үнэт эдлэл, цаашлаад бэлэн мөнгийг хураах тал дээр удаашралтай байгаа тул Гаалийн ерөнхий газраас идэвхжүүлэх нэн шаардлагатай байна. Нүүрсэн дундаа алтаа нууж гаргадаг. Хил гааль үүний эсрэг хүн хүч хүрэхгүй. Рентген аппрат байхгүй. Гэтэл алтаа хууль бусаар хил давуулахгүй гэсэн рентгенийг ирэх онд авна гэж сангийн яамнаас оруулж ирж байна. 2016 онд саарал жагсаалт руу орсон байхад яагаад 4 жилийн дараа энэ рентгенийг авахаар болов? Яагаад хугацаа алдав.

  1. Үй олноор устгах зэвсэг үйлдвэрлэх,  хөрөнгө оруулах, мөнгө гуйвуулсан, оролцсон байж болзошгүй

Хойд Солонгосын ажиллах хүчийг улсдаа авчирж ажиллуулж байсан нь асуудал дагуулсан.

Мөн оувс-ийн банкуудад үнэлгээ хийхэд хөрөнгөө нэмэгдүүлэхийг шаардсан. Банкууд 700 тэрбум төгрөг татан төвлөрүүлж дутагдалтай хөрөнгөө нөхсөн. Гэхдээ энэ мөнгөний 500 тэрбум ₮ нь ямар эх сурвалжтай мөнгө вэ? Гэдгээ нотолж чадсангүй. Эх сурвалж нь тодорхойгүй мөнгөөр банк активаа бүрдүүлсэн нь ийнхүү му эдийн засгийн хоригт орох нэг үндэслэл болсныг сангийн сайд баталж байгаа юм.

 Энд дурдсан 4 заалтыг Монгол Улс хэрэгжүүлж чадвал саарал жагсаалтаас гарах боломжтой. эсвэл хар жагсаалт руу ч халтирахгүй гэх баталгаа байхгүй.

Санал болгох

Саарал жагсаалтад Монголыг оруулсан “буруутнууд” юу хэлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөхийг дэмжлээ.

9 өдрийн өмнө
“Оюу толгой” компани 2019 оны эхний гурван улиралд $329 саяыг үндэсний худалдан авалтад зарцуулжээ

“Оюу толгой” компани 2019 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлээ танилцууллаа.

21 өдрийн өмнө