Утаа өмнөх онуудаас буурсан уу?

2.0 мянга
1
13 өдрийн өмнө
Утаа өмнөх онуудаас буурсан уу?


Аравдугаар сарын 9-ний байдлаар нийт 60 өрхийн 135 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, 6 хүн амиа алдаад байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тн-ыг түлнэ. Тоон харьцуулалтаас харахад ч агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа” хэмээн хэлсэн удаатай. (ЭНД-ээс унших)

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Утаагүй түлш буюу сайжруулсан түлш нийлүүлснээр 2019-2020 онд утаа 50-60 хувь багасна. Үүнийг баталгаатай хэлье. Өмнөх түлштэй харьцуулах зүйл байхгүй. Тавантолгойн нүүрс нь маш өндөр зэрэглэлийн коксжих чанартай нүүрс. Өөрөөр хэлбэл, утаа маш бага гардаг” гэж хэлж байсан юм. (ЭНД-ээс унших)

Аравдугаар сарын эхний долоо хоногийн агаарын чанарын статистик мэдээллийг он оноор харьцуулж харвал PM 10 болон PM 2.5 тоосонцор бага хэмжээгээр буурсан байна.

Харин хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ өссөн үзүүлэлттэй байна.

 

 

7 хоногийн дундаж агууламж

(Аравдугаар сарын эхний 7 хоног)

 

2016 он

 

2017 он

 

2018 он

 

2019 он

 

Хүхэрлэг хий SO2

 

14

 

13

 

7

 

15

 

PM 10 тоосонцор

 

89

 

104

 

114

 

108

 

PM 2.5 тоосонцор

 

47

 

40

 

34

 

27

 

Нүүрстөрөгчийн дутуу исэл CO

 

745

 

743

 

717

 

782

Агаарын чанарын мэдээ:

2018, 2019 оны аравдугаар сарын эхний долоо хоногийн агаарын чанарын тоон мэдээг үзэх

2016, 2017 оны аравдугаар сарын эхний долоо хоногийн агаарын чанарын тоон мэдээг үзэх

Санал болгох