Хоёр улсын Засгийн газар газрын тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийлээ

2019 оны 10 сарын 102019-10-10
Хоёр улсын Засгийн газар газрын тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНКазУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. 

Түүнийг Засгийн газрын ордны үүдэнд БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин угтан авч, ерөнхий сайдуудын ганцаарчичлсан уулзалт 25 минут орчим үргэлжилсэн юм. Үргэлжлүүлэн хоёр улсын Засгийн газар газрын тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийж, дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд байлцлаа.

  1. “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын 1993 оны аравдугаар сарын 22-ны өдрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай протокол”
  2. “Терроризмтэй тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах, Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”
  3. “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам хоорондын 2008 оны наймдугаар сарын .2ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”
  4. “Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам болон Бүгд Найрамдах, Казахстан Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам хоорондын хэлэлцээр”
  5. “Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
  6. “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хот хооронд ах, дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”
  7. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Ургамал, газар тариалангийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Казахстан Улсын А.И.Бараеьын нэрэмжит Үхрийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төв хоорондын хэлэлцээр”

Санал болгох

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад хуулийн төслүүдийг өргөн барилаа

Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл зэргийг өргөн барилаа.

8 цагийн өмнө
Л.Пүрэвсүрэн: Герман эрийн мөнгийг цагдаагийнхан завшсан гэж хэлсэн

Элчин сайд Л.Пүрэвсүрэн нь Клойбер нарыг эрэн сурвалжилсан, Д.Цогтбаатар хурандааг шалгаж байсан цаг хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны сайдын албыг хашиж байсан тул твиттэр дэх мэдээллийг нь уншигчидтай хуваалцав.

9 цагийн өмнө
Г.Батхүү агсны ар гэрийнхнээс тэдэнд хүргүүлсэн Нээлттэй захидал

Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү амиа алдсан асуудал шийдвэрлэгдэлгүй найман сар өнгөрч байна. Өнөөдөр түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгчид хэвлэлийн бага хурал хийсэн. Мөн УИХ дахь АН-ын зөвлөл, МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд хандсан нээлттэй захидал хүргүүлсэн байна. Адил агуулгатай нээлттэй захидлыг хүргэе.

13 цагийн өмнө