Рэппэр Big Gee “Зогсохгүй” цомгийн нээлтдээ фэнүүдээ урьжээ

2019 оны 10 сарын 112019-10-11
Рэппэр Big Gee “Зогсохгүй” цомгийн нээлтдээ фэнүүдээ урьжээ


Уран бүтээл, үг үйлдлээрээ залууст хамгийн их нөлөө үзүүлдэг рэппэр бол Big Gee. Тэрбээр бие даасан долоо дахь цомгийн нээлтээ энэ ням гарагт зохион байгуулж, үзэгч фэнүүдээ хүлээн авч богино хэмжээний тоглолт хийхээр төлөвлөжээ.

Рэппэр шинэ цомгоо “Зогсохгүй” хэмээх уран бүтээлээрээ нэрлэсэн байна. Залуусыг идэвхтэй амьдрахын уриалсан уг уран бүтээл нь түүний өнгөрсөн хавар нээлтээ хийсэн “Boss of boss” адал явдалт уран сайхны киноны дуу юм.

“Зогсохгүй” цомог 13 дуунаас бүрдэх бөгөөд үүнээс найм нь олон нийтэд цацагдаагүй шинэ уран бүтээл гэдгээрээ онцлогтой. “Big Gee” энэ сарын 13-нд “Crocus Event Hall”-д болох цомгийн нээлтийнхээ үеэр цомогтоо багтсан дуунуудаар фэнүүддээ бэлэг барихаар төлөвлөжээ.

Түүний фэнүүд 10,000 төгрөгөөр “Зогсохгүй” цомгийн худалдаж авснаар цомгийн нээлтийн тоглолтыг үзэж сонирхох боломжтой аж. Мөн энэ сарын 5-наас цомгийн онлайн захиалга эхэлсэн бөгөөд Apple Music, Spotify хөгжмийн дэлгүүрүүдээр 14-нөөс худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Мөн 10 сарын 14-нөөс эхлэн CU-н бүх салбараар 10’000 төгрөгийн үнэтэй худалдаалагдах юм байна.

Санал болгох

Б.Чинбатын эмчилгээнд Засгийн газар 10 сая, ЭМЯ 5 сая төгрөгийн дэмжлэг олгоно

Сүүлд ӨМӨЗО-ны уран бүтээлчид нэгдэн хосуудын эмчилгээний зардалд 112,935 мянган юан буюу 45 сая гаруй төгрөг цуглуулан хандивлажээ.

13 өдрийн өмнө