Мастерууд Гүржээс 9 медальтай ирлээ

2019 оны 10 сарын 142019-10-14
Мастерууд Гүржээс 9 медальтай ирлээ

Чөлөөт бөхийн 2019 оны Мастеруудын ДАШТ аравдугаар сарын 10-13-нд Гүржийн нийслэл Тбилисийн “Tbilisi Sports Palace”-д боллоо. 22 дахь удаагийн тэмцээнд 41 орны бөхчүүд өрсөлдсөн бөгөөд манай улсаас 27 тамирчин “А” (35-40 нас), “В” (41-45 нас) “С” (46-50 нас) “D” (51-55 нас), “E” (56-60 нас) гэсэн таван насны ангилалд хүч үзсэн юм.

Сүүлийн өдөр буюу өнөөдөр “А” ангиллын 62, 70, 78, 88, 100, 130 кг-ын жингийн барилдаан болж манай зургаан бөх зодоглосноос 78 кг-ын жинд Өмнөговь аймгийн тамирчин, спортын мастер Цэрэнбаатарын Ганзориг ганцаараа хүрэл медаль хүртэв. Тэрбээр тэгшитгэлд ОХУ-ын Рустам Ташуевыг цэвэр, шөвгийн наймд өнгөрсөн жилийн Мастеруудын ДАШТ-ий мөнгөн медальт, нутаг нэгт Б.Лхагвадоржийг 5:2-оор тус тус ялсан ч хагас шигшээд Туркийн Абдулхамит Алтунд 1:1-ээр сүүлийн оноогоор ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Асланбек Эзерхановт 4:5-аар хожигдож яваад цэвэр дарав.
Ийнхүү манай ахмад бөхчүүд Тбилисийн дэвжээнээс хоёр алт, нэг мөнгө, зургаан хүрэл, нийт есөн медальтай эх орондоо ирэхээр болж байна.

ТБИЛИСЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН БӨХЧҮҮД:

Алтан медаль:
1. Дамирангийн Бумбаяр - “D” ангиллын 130 кг
2. Нямжавын Баатар “С” ангиллын 70 кг

Мөнгөн медаль:
1. Шурагийн Баянмөнх - “В” ангиллын 130 кг

Хүрэл медаль:
1. Буяндэлгэрийн Бат - “E” ангиллын 88 кг
2. Гэндэндоржийн Баатарсүрэн - “D” ангиллын 62 кг
3. Жанчивын Хурц - “В” ангиллын 62 кг
4. Байлдагчийн Баянсан “В” ангиллын 78 кг
5. Доржготовын Ганбат - “В” ангиллын 88 кг
6. Цэрэнбаатарын Ганзориг - “А” ангиллын 78 кг

Санал болгох

Н.Төгсцогт өрсөлдөгчөө ялж, WBC холбооны аваргын бүсийн төлөө тоглохоор боллоо

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа өнөөдөр хийж Барбадос улсын тамирчин Кобиа Брийдигээр ялалт байгууллаа.

9 өдрийн өмнө
Р.Пүрэвдагва: Хөлөө эмчлүүлэхдээ мэдэхгүй эм тариа хэрэглэсэн бололтой, надаас хориотой бодис илэрчээ

Монгол улсын арслан Р.Пүрэвдагва Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, уучлал гуйлаа.

14 өдрийн өмнө
Н.Төгсцогтын тулаан Монголд албан ёсны эрхтэйгээр гарна

Улаанбаатарын цагаар 09:00 цагаас эхлэх энэхүү тулаан Монголд албан ёсны эрхтэйгээр гарах бөгөөд Юнивишний хэрэглэгчид 88-р сувгаар, ДДишийн хэрэглэгчид 900-р сувгаар, бусад кабелийн хэрэглэгчид LookTV аппликейшнээр хүлээн авч үзэх боломжтой юм. Тулааныг дээрх сувгуудаар үзэх үнэ 6000₮ байх ажээ.

14 өдрийн өмнө
Бөхийн үүрэг

Үндэсний бөхийн барилдааны дүрэм дэх “Бөхийн үүрэг” гэсэн хэсгийг зөрчөөгүй буюу  Үндэсний баяр наадмын тухай хуулийн 14.1-т заасан зөрчил Н.Батсуурьт алга.

14 өдрийн өмнө