Амиа хорлож буй иргэдийн 84 хувь нь эрчүүд байна

1 сарын өмнө
Амиа хорлож буй иргэдийн 84 хувь нь эрчүүд байна

- Монгол Улсад жилд 400-500 хүн амиа хорлодог  статистик мэдээлэл бий -

Энэ нь эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд сэтгэл гутралд ордог гэдгийг харуулж байна.

Эрчүүдийг бага байхаас нь эхлэн эрэгтэй хүүхэд уйлдаггүй юм гэж өсгөдөг. Тийм ч учраас хэр баргийн зүйлд нугарах ёсгүй хэмээн өөрсдийгөө зоригжуулсаар асуудал болгоноо чимээгүй залгиж энэ нь цаашлаад сэтгэл зүйн депресс үүсэх эрсдэлд ордог байна.

Ялангуяа монгол эрчүүд өөрсдийнхөө стрессийг гадагшлуулахдаа тун тааруу байдаг учраас стресс нь цаашлаад зүрх судасны өвчин амиа хорлолт болж хувирдаг байна.

Эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүд стрессдэх нь бага байдаг байна. Учир нь хэн нэгэн ойр дотны хүндээ, найздаа, нөхөртөө ярих уйлах зэргээр стрессээ тайлдаг.

Эрчүүдээс хэрхэн стрессээ гадагшлуулдаг аливаа асуудал гарч ирвэл хэн нэгэнтэй ярилцдаг уу гэх асуултыг асуухад дараахь хариултыг өгч байна.

Зарим оронд стресс тайлах янз янзын аргуудыг ажилчиддаа хэрэгжүүлдэг. Жишээ нь оффисын өрөөнд мишок байрлуулах мөн ойролцоо ууланд гарч хашгирах зэрэг аргуудыг хэрэгжүүлснээр эрчүүдээ стрессээс ангид байлгадаг байна.

Харин манай улсын эрчүүд асуудлаа хэн нэгэнд ярьж чаддаггүй өөртөө хадгалдаг байна. Тийм учраас аливаа асуудлаа ганцхан өөртөө хадгалалгүй ямар нэгэн аргаар гадагшлуулж сурах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.  

Санал болгох

Хууль сахиулах дарга нарт хууль үйлчлэхгүй байна

Албаны машиныг хувьдаа ашиглавал хариуцлага тооцно хэмээн мэдэгдэж байсан ч "журам байхгүй" хэмээж өмгөөлж эхэлснийг иргэд гайхаж байна.

13 цагийн өмнө
МЭДЭГДЭЛ

21 цагийн өмнө
Н.Цэрэнбат: Хог хаягдлыг ангилж, овор хэмжээг нь бууруулснаар тээвэрлэлтийн зардал багасна

8 аймагт хуванцар хогны эзэлхүүнийг багасгах, бутлагч машин хүлээлгэж өглөө

21 цагийн өмнө
Папараци: Цагдаагийн дарга нар хүүхдээ албаны унаагаар зөөлгөж байна

Төрийн албаны зөвлөл, Замын цагдаагийн газар хамтран төрийн байгууллагын автомашиныг хувийн зорилгоор ашиглаж буй эсэхэд хяналт шалгалт хийж, 20 гаруй зөрчил илрүүлэв.

3 өдрийн өмнө