БОАЖЯ-наас парк шинэчлэлийн хүрээнд ойн ангиудын автомашиныг шинэчиллээ

1
2019 оны 10 сарын 172019-10-17
БОАЖЯ-наас парк шинэчлэлийн хүрээнд ойн ангиудын автомашиныг шинэчиллээ


БОАЖЯ-наас харьяа газруудынхаа автомашины шинэчлэлийг үе шаттай хийж байгаа билээ. Өнгөрсөн 9 дүгээр сард 21 аймгийн Цаг уур орчны шинжилгээний төв, алслагдсан бүсийн Тусгай хамгаалалттай газрын захиргаадын автомашиныг 10 гаруй жилийн дараа парк шинэчлэл хийж туулах чадвар сайтай автомашинтай болгосон.

Тэгвэл  өнөөдөр ойн 11 аймгийн сум дундын 16 ойн ангийн автомашиныг шинэчилж 2018 оны туулах чадвар сайтай  Фургон  автомашин,  гардууллаа. Түүнчлэн ойн ангиудад дан ганц автомашин гардуулаад зогсохгүй ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гал унтраах зориулалтын үлээгч аппрат, ус шүршэгч зэрэг багаж технекээр хангалаа.

Ой хээрийн түймэр, хууль бус мод бэлтгэл, самар жимс түүх зэрэг ажилд  хүн хүч болоод автомашин , техникийн тусламж дэмжлэг маш их хэрэгтэй байдаг бөгөөд олон жилийн дараа парк шинэчлэлийн хүрээнд автомашины сольж байгаадаа талархаж байгаагаа ойн мэрэгжилтэнүүд хэлж байна.

Ойн ангиудын хяналт шалгалт  сайжирсантай холбоотойгоор сүүлийн жилүүдэд хулгайн мод ,самар жимс бэлтгэл багасч ой хээрийн түймэр баруун бүсэд гаралт буурсныг албаныхан энэ үеэр хэлж байсан юм. Цаашид ойн ангиудыг шаардлагатай техник хэрэгсэл, албан хаагчдын аюулгүй ажиллагааны хувцас зэргийг цаг алдалгүй өгч ажиллах нөхцөл бололцоог бүрэн хангана гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат онцолж байсан юм.

Санал болгох

“Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг батлав

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган дагаж мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав.

5 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид нэмэгдэл хөлс олгохоор боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа үндсэн болон туслах багшид тэдний албан тушаалын /үндсэн/ цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс тооцож олгох” шийдвэр гаргалаа.

7 цагийн өмнө
Жилдээ нэг ангийн хэмжээний хүүхдүүд энддэг байсныг зогсоожээ

Хүүхдийн баяр хэмээн нэрлэж ирсэн энэ өдрийг “жинхэнэ хүүхдийн баярт” мэдээгээр онцлон хүргэж байна. Монгол Улс ахуйн түлэгдэлтийн ослоор жилд 40-50 хүүхдийн амь насыг алддаг харамсалтай түүхтэй байж ирсэн. Энэ нь жил бүр нэг ангийн хүүхдийг томчууд бид зүй бусаар амь насыг нь алддаг гэж зүйрлэж болохоор.

7 цагийн өмнө
Энэтхэгээс ирэх 357 ламхайн зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргана

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хүүхдийн асуудлаар хоёр тогтоол гаргахаар болжээ.

9 цагийн өмнө