Ёс зүйн зөрчил гаргасан цагдааг ажлаас халжээ

2019 оны 10 сарын 172019-10-17
Ёс зүйн зөрчил гаргасан цагдааг ажлаас халжээ

Цаг үеийн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ.

Юуны түрүүнд цагдаагийн албан хаагч олон нийтийн газар бие засч буй бичлэг, зураг сошиал орчинд цацагдсантай холбогдууланд ЦЕГ-аас олон нийтээс уучлалтай хүсээд "

Бичлэг тархсан даруйд ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж, цагдаагийн ахлах ахлагч н.Сүхбаатар ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ХУД-ийн нутаг дэвсгэрт олон нийтийн газар бие засаж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн.

Алба хаагчийн гаргасан энэ ёс зүйгүй үйлдэлд албан ёсоор иргэдээсээ уучлалт хүсэж байна. Уг асуудалд албаны шалгалт явуулж алба хаагчийг ажлаас халж, зөрчлийн хэрэгт нь хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авч байгаа. ЦЕГ-ын зүгээс дахин ийм ёс зүйгүй үйлдэл гаргуулахгүй байхын төлөө ажиллана.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хангах, олон нийтийн аюулгүйбайдлыг хангах үндсэн үүргээ хэрэгжүүлэхээр мянга мянган цагдаагийн алба хаагч өдөр шөнөгүй ажиллаж, үргээ нэр төртэй биелүүлж байгаа. Олон мянган цагдаагийн алба хаагчийн нэр хүндэд харшилсан ноцтой зөрчил гарсанд маш их харамсаж байна" гэлээ.

 

 

Санал болгох

Улсын их дэлгүүрт гал гарч байна

Улсын их дэлгүүрийн Бэлэг дурсгалын тасагт гал гарсан тухай дуудлага 16:48 цагт Онцгой байдлын албанд иржээ.

1 цагийн өмнө
Австрали, Филиппинээс 263 иргэнээ авчрах агаарын хөлөг маргааш 20:00 цагт Улаанбаатарт газардана

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас 263 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц 2020 оны зургаадугаар сарын 8-н буюу даваа гарагийн 20:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

3 цагийн өмнө
Д.Нямхүү: Дөрвөн хүн эдгэрч дараагийн шатны эмчилгээнд шилжлээ

Өнөөдөр 4 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна.  Монгол Улсад батлагдсан 193 тохиолдол байгаагаас 75 нь эдгэрч гарлаа.

3 цагийн өмнө
Д.Нямхүү: Хоёр оюутны давтан шинжилгээнээс халдвар илэрч, нэг оюутан эдгэрлээ

255 хүнд шинжилгээ хийснээс 253 хүнээс шинэ коронавирус илрээгүй. Харин тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрлээ.

1 өдрийн өмнө