Агаарын чанар, орчны бохирдолд 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдлаар хяналт тавьж байна

2019 оны 10 сарын 222019-10-22
Агаарын чанар, орчны бохирдолд 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдлаар хяналт тавьж байна

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох” тухай 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг Даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1016 дугаар тоот тушаал,  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн А/59 дугаартай “Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр ажиллах албан хаагчдын хуваарь батлах тухай” тушаалын дагуу НМХГ, ХУД дэх МХХ-ийн албан хаагчид Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Агаарын чанар, сайжруулсан шахмал түлшний борлуулалт цэгүүд, утааны талаар иргэдээс ирүүлсэн гомдол, Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх, зөвшөөрөлгүй түүхий нүүрс түлж буй байдалд 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.

Авто шалган нэвтрүүлэх товчоонд дээр дараах зөрчил илэрч байна.Үүнд:

  1. Холбогдох баримт бичиггүй нэг машин нүүрс нэвтрүүлэхийг оролдсон.
  2. Сонгино-хайрхан амралт руу 15 тонн нүүрс холбогдох баримт бичиггүй тээвэрлэсэн зөрчилтэй.
  3. “Амгалан ложистик төв” рүү 25-28 УНН дугаар машин тонн хэтрүүлэн тээвэрлэсэн.
  4. ХУД 13 дугаар хорооноос 22-57 УБХ дугаартай машин 1 шуудай түүхий нүүрс тээвэрлэсэн.
  5. 02-22 УБХ дугаартай машин түүхий нүүрс тээвэрлэсэн.
  6. Гарал үүсэл тодорхойгүй 18 тонн түүхий нүүрс, 26 шуудай түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчлийг  илрүүлэн саатуулах арга хэмжээ авч ажиллалаа.
  7.  

Санал болгох

Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг онцлов

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав нар мэдээлэл хүргэлээ.

8 өдрийн өмнө
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар энэ сарын 25-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 13014 иргэн, 619 ажил олгогчид үйлчилгээ үзүүлжээ. Ажил зуучлах үйлчилгээний хүрээнд 619 ажил олгогч байгууллагатай хамтран ажиллаж 4821 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, 1885 ажил хайгч иргэнийг шинээр бүртгэн, 920 иргэнийг ажилд оруулсан байна.

8 өдрийн өмнө
Баянхошуунд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна.

9 өдрийн өмнө
Ч.Хүрэлбаатар: 7009 айлын түрээсийн орон сууц барина

ТОСК-иас хэрэгжүүлж буй эдгээр гурван төслийн хүрээнд баригдах хорооллуудад 7000 гаруй айл түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдан оршин суух боломжтой болох юм.

9 өдрийн өмнө