Сурагчдын амралтаар болзошгүй эрсдэлээс сэргийлэх зөвлөмж

2019 оны 10 сарын 222019-10-22
Сурагчдын амралтаар болзошгүй эрсдэлээс сэргийлэх зөвлөмж

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт энэ сарын 28-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эхчүүдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

Бага насны хүүхдийг өндөрөөс унаж бэртэхээс сэргийлэх чиглэлээр:

  1. Цонх, тагт, салхивчинд зориулалтын хамгаалалт хийлгэх,
  2. Цонх, тагт, салхивчны дэргэд хүүхдэд авирах боломжтой ор, сандал болон бусад эд зүйлсийг байршуулахгүй байх,
  3. Бага насны хүүхдэд цонх, тагтыг онгойлгох боломжгүй зориулалтын түгжээгээр түгжих,

Ахуйн хүрээний осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

  1. Халуун тогоотой хоол, цай, буцалсан усыг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах,
  2. Шүдэнз, асуугуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах,
  3. Гэрийн орчинд зуух, пийшин ашигладаг бол тусгаарлалт хамгаалалт хийх,
  4. Өрхийн хэрэглээнд газ, хийн түлш ашигладаг бол хий алдалтаас урьдчилан сэргийлэх мэдрэгч, дохиолол суурилуулах,
  5. Цахилгааны утас, залгуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах, шаардлагатай тохиолдолд хамгаалалт хийх,
  6. Хүүхдийн гар хүрэх газарт хутга, заазуур, хайч зэрэг хурц ирмэгтэй зүйлсийг байрлуулахгүй байх,

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

  1. Бага насны хүүхдийг явганаар авто замын хөдөлгөөнд оролцуулахдаа харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гаргахгүй байх, заавал гараас нь хөтөлж ногоон гэрлээр, цагаан гарцаар зам хөндлөн гаргаж хэвшүүлэх,
  2. Бага насны хүүхдийг автомашинтайгаар замын хөдөлгөөнд оролцуулахдаа хүүхдийн насанд тохирсон зориулалатын суудал өндөрлөгч, суудалд суулган хамгаалах бүсийг зүүж хэвших,
  3. Унадаг дугуй, скүүтэр, ролик унахдаа хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч өмсгөж сургах, авто замын хажууд тоглуулахгүй байх,

Бусад:

  1. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр ганцаараг нь гэрт үлдээхгүй байх, шаардлагатай тохиолдолд хажуу айл болон хөршдөө захиж үлдээх,
  2. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр траншейний нүх, хүүхдэд аюул учруулж болзошгүй барилга, хашаа гэх мэтийн зүйлийн дэргэд тоглож, наадахгүй байх тал дээр анхааруулах,
  3. Бага насны хүүхдэд хүний нүдэнд тусахуйц эд зүйлс хэрэглүүлэхээс аль болох зайлсхийх, дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллах,
  4. Эцэг, эхийн зөвшөөрөлгүй танихгүй хүнтэй ярих, дагаж явахгүй байх, тэднээс ямар нэгэн бэлэг, эд зүйл авахгүй байх тал дээр анхааруулах,
  5. Бага насны хүүхдийг хаагуур, хэнтэй нийлж, юу хийж явж байгаа талаар мэдээлэлтэй байх, эцэг эхчүүд үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх,
  6. Төөрөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагчийн гар утасны дугаарыг цээжлүүлэх,
  7. Бага насны хүүхдэд насных нь онцлогт тохирсон кино, контентыг үзүүлж, ярилцаж байх, 
  8. Сурагчдын амралт эхэлж интернет цахим тоглоомын газраар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгддэг учир цагийн үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр гэр бүлийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авах,

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

Санал болгох

Д.Нямхүү: Хоёр оюутны давтан шинжилгээнээс халдвар илэрч, нэг оюутан эдгэрлээ

255 хүнд шинжилгээ хийснээс 253 хүнээс шинэ коронавирус илрээгүй. Харин тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрлээ.

8 цагийн өмнө
Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд

Зургадугаар сарын 08-нд Седней-Улаанбаатар, зургадугаар сарын 10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг хийгдэх тул эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг хангахыг анхаарна уу. Ү

1 өдрийн өмнө
Эх орондоо ирэх 2000 гаруй иргэнийг тусгаарлах, бэлэн байдлыг хангах асуудлаар хуралдлаа

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 8 удаагийн үүргийн онгоцоор эх орондоо ирэх 2000 гаруй иргэдийг тусгаарлах, шинжилгээ оношилгоог хийх эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.

1 өдрийн өмнө
Л.Мөнхтүшиг: Транзит нислэг цуцлагдаагүй, ГХЯ-аас нэгдсэн шийдвэрийг удахгүй танилцуулна

Өнөө шөнө буюу зургаадугаар сарын 6-нд нислэг үйлдэнэ. Сиднейгээс даваа гарагт ирэх тус тусгай үүргийн онгоцоор 250-270 гаруй хүн ирнэ. Нислэгийг ашиглаад буцах замдаа онгоцоо Филипин улсад цэнэглэхдээ тэнд байгаа 34 иргэнээ авна. 

1 өдрийн өмнө