Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Нарухитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцов

2019 оны 10 сарын 232019-10-23
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Нарухитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцлоо. Төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг улс, олон улсын болон бусад байгууллагын өндөр түвшний зочид, төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Засгийн тэргүүний хувьд Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцож байгаа нь Монгол, Япон хоёр орны стратегийн түншлэл, найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. Эзэн хаан Нарухито ёслолын эхэнд Касикодокоро сүмд морилж Нарны бурханд мөргөсөн байна. Төрийн ёслол хааны ордонд үргэлжилж Ерөнхий сайд Абэ Шинзо эзэн хаанд урт наслахыг ерөөсөн уламжлалт мэндчилгээ дэвшүүллээ. Нарухито Үндсэн хууль, эзэн хааны гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хаан ширээнд сууж Япон Улсад шинэ үе ирснийг зарлалаа. Тэрээр ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэдэл болох үүргээ нэр төртэй биелүүлэхээ тангараглав. Эзэн хааны эцэг Акихито 30 гаруй жил хаан ширээнд суухдаа ард иргэдтэйгээ хамт баяр баясгалан, уй гашууг хуваалцаж байсныг тэрээр онцоллоо.

"Японы ард түмэн мэргэн ухаан, тасралтгүй зүтгэлийн ачаар хөгжил дэвшилд хүрч, олон улсын хамтын нийгэмлэгт найрамдалт, энх тайван тогтнолыг бий болгоход хувь нэмэр оруулна гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна" гэж хэлэв. Эзэн хааныг сэнтийд нь залах ёслолд 174 улс, түүний дотор 70 гаруй хаан, төрийн тэргүүн Японд хүрэлцэн иржээ. Мөн тус улсын хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал, сайд нар, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, мужуудын захирагч, эрдэмтэн, зохиолч, тамирчин, бизнес эрхлэгч гээд 2000 орчим хүн оролцсон байна.

Япон Улс эзэн хаанаа дэлхий нийтэд зарлан тунхаглаж буй баярт өдрийг үндэсний баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж байна. Түүхэн өдөрт зориулан баярын жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Хагибис далайн шуурганы улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын их хохирол учирсантай холбогдуулан 11 дүгээр сарын 10-ны өдөр болгон хойшлуулсан юм. Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамтаар Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито-гийн барьсан хүндэтгэлийн дайллагад оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчиж сурталчилгаа явуулжээ

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд 3 хонож байна. Сонгуулийн сурталчилгааны явцад хууль зөрчсөн тохиолдлууд гарч эхэллээ.

1 өдрийн өмнө
Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр өдрийн 11.00 цагт эхэлсэн.

2 өдрийн өмнө
МҮХАҮТ тэргүүтэй 17 ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв

МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй 100 орчим төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод саналаа ирүүлсэн байна

2 өдрийн өмнө
С.Жавхлан 127 сая төгрөгийн үнэ бүхий малтай

Тэрбээр өөрийн орлогоо 30 сая 664 мянган төгрөг гэр бүлийн орлогоо 44 сая 748 мянган төгрөг гэж мэдүүлжээ.

2 өдрийн өмнө