“Оюу толгой” компани 2019 оны эхний гурван улиралд $329 саяыг үндэсний худалдан авалтад зарцуулжээ

1
2019 оны 10 сарын 242019-10-24
“Оюу толгой” компани 2019 оны эхний гурван улиралд $329 саяыг үндэсний худалдан авалтад зарцуулжээ

“Оюу толгой” компани 2019 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.

Оюутолгойн 2019 оны гуравдугаар улиралд хийгдсэн онцлох ажлуудаас дурьдвал: 

  • Оюу толгойн үйл ажиллагааны цөм болсон гүний уурхайн захиргаа, үйлчилгээний “Чандмань” төв ашиглалтад орсон
  • Оюу толгойн гүний уурхайн Хоёрдугаар босоо амны үйлчилгээ болон үйлдвэрлэлийн өргүүрийн ган татлага суурилуулах ажил дууссан
  • Үндэсний гутлын үйлдвэр болох “Хос-Аз” ХХК-тай 2.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөдөлмөр хамгааллын гутал ханган нийлүүлэх гэрээ байгуулсан
  • 2019 оны эхний гурван улиралд 329 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулсан байна.

2019 оны эхний гурван улирлын байдлаар баяжмал дахь зэс 113,400 тонн, алт 217,500 унцийг олборлосон байна. 

"2019 оны нэг болон хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайланд тусгасны дагуу зэс, алтны дундаж агуулга уурхайн төлөвлөгөөний дагуу үргэлжлэн буурах төлөвтэй байна.

Гүний уурхайн төслийн хувьд  Оюу толгойн гүний уурхайн хоёрдугаар босоо амны үйлчилгээ болон үйлдвэрлэлийн өргүүрийн ган татлага суурилуулах ажил нь дууссан байна. 

“Оюу толгой” компани 2019 оны эхний гурван улиралд 764 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 524 нь үндэсний компани бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтын 76 хувийг эдгээр компанид зарцуулав. 2010 оноос 2019 оны гуравдугаар улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад гурван тэрбум ам.доллар зарцуулсан бол мөн хугацаанд Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 523 сая ам.доллар зарцуулсан байна.

Санал болгох

Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд Л.Оюун-Эрдэнийн шаардлагад тэнцсэнгүй

Санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн хүмүүс л “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлнө. Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг дахин сонгон шалгаруулах нь, мөн одоогийн бүрэлдэхүүн дахиж томилогдохгүй нь тодорхой болоод байна. 

13 цагийн өмнө
Хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр нэмнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж буй бөгөөд хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр нэмэх шийдвэр гаргалаа.

8 өдрийн өмнө
10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо

Өчигдөр буюу 2020 оны  01 дүгээр сарын 19-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа.

10 өдрийн өмнө