Н.Цэрэнбат: Сургууль, цэцэрлэгийн орчинд байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг ашиглан агаар, орчны бохирдлыг бууруулж байна

2019 оны 10 сарын 182019-10-18
Н.Цэрэнбат: Сургууль, цэцэрлэгийн орчинд байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг ашиглан агаар, орчны бохирдлыг бууруулж байна

 

Агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлаж буй нийт 20 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухыг цахилгаан, газрын гүний дулаан болон  хийн халаалтын дэвшилтэт техник технологиор солих ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 139 дүгээр сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн нам дархалтын зуухыг хийн халаалтаар шийдэх тоног төхөөрөмжийг ашиглалтад орууллаа.

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Агаарын бохирдолд бидний ирээдүй хойч үе болсон хүүхдүүд хамгийн ихээр өртөж байна. Хүүхдийн эрүүл аюулгүй, ая тухтай орчинд өсөн хүмүүжих орчинг бүрдүүлэх нь бидний хамгийн том үүрэг юм. Тиймээс ч бид сургуулийн орчинд байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж, хог хаягдлыг эх үүсвэр дээр цуглуулах, ангилан ялгах, хаягдлыг бууруулах зохистой менежментийг нэвтрүүлэхэд чиглэсэн шат дараалсан ажлуудыг хийж байна.

Нийслэлийн 129, 214, 139, 221, дугаар сургууль, цэцэрлэгийн цогцолбор болон 127-р цэцэрлэг, 196-р сургуулийн нам даралтын зуухыг хийн халаалтын зуухаар солих ажлын гүйцэтгэгчээр Газком ХХК шалгарч, Япон улсын “Риннай” компанийн хийн халаалтын тоног төхөөрөмжүүдийг суурилуулан, өнөөдөр хүлээлгэн  өглөө.

Эдгээр сургууль, цэцэрлэгийн халаалтын зуухыг шинэчилснээрээ бид 540,2 тонн үнс, 2935,2 орчим СО2 –ыг буюу нүүрс төрөгчийн хийг агаарт цацагдахаас урьдчилан сэргийлж чадна гэдгийг онцолж байлаа.

“Газком” ХХК нь жилийн турш тоног төхөөрөмжийн засвар ашиглалт, хийн хангамжийг бүрэн хариуцан ажиллах юм. Тус компани бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд бүрэн итгэж болохыг хэлж байв.

Түүнчлэн “Газком” ХХК зөвхөн сургууль, цэцэрлэгт хийн халаалтын төхөөрөмжөө суурилуулаад зогсохгүй гэр хорооллын айл өрхүүдэд хийн халаалтын төхөөрөмж суурилуулах, ажлаа эхлүүлжээ. Тухайлбал өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн одоогоор нийт 50 гаруй өрхийн  халаалтыг газын төхөөрөмжөөр шийдсэн байна. Энэ нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хэрэгжүүлж буй төслүүдийн нэг юм.

 

 

 

 

 

Санал болгох

Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг онцлов

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав нар мэдээлэл хүргэлээ.

8 өдрийн өмнө
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар энэ сарын 25-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 13014 иргэн, 619 ажил олгогчид үйлчилгээ үзүүлжээ. Ажил зуучлах үйлчилгээний хүрээнд 619 ажил олгогч байгууллагатай хамтран ажиллаж 4821 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, 1885 ажил хайгч иргэнийг шинээр бүртгэн, 920 иргэнийг ажилд оруулсан байна.

8 өдрийн өмнө
Баянхошуунд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна.

9 өдрийн өмнө
Ч.Хүрэлбаатар: 7009 айлын түрээсийн орон сууц барина

ТОСК-иас хэрэгжүүлж буй эдгээр гурван төслийн хүрээнд баригдах хорооллуудад 7000 гаруй айл түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдан оршин суух боломжтой болох юм.

9 өдрийн өмнө