Д.Дамба-Очир: Иргэдийг хорт хавдар эрт илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах эрх зүйн орчныг бүрдүүллээ

1
2019 оны 10 сарын 182019-10-18
Д.Дамба-Очир: Иргэдийг хорт хавдар эрт илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах эрх зүйн орчныг бүрдүүллээ

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн (2019.10.17) нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан.

УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Д.Дамба-Очир өнөөдөр (2019.10.18) хуулийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.

Тэрбээр, "Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Энэ нь хүн амын тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрсэн тоо гэдгийг тодотгон хэлмээр байна. Тиймээс хорт хавдрыг зөвхөн Хавдар судлалын үндэсний төвд биш аймаг, дүүргийн эмнэлгүүдэд оношлох шаардлагатай байгаа юм. Эхний ээлжид 21 аймаг, дүүргүүдийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж суурилуулж, долоон төрлийн хорт хавдрыг эрт оношлох хууль, эрх зүйн нөхцөл ийнхүү бүрдэж байна. Иргэд бүтэн жилийн турш эрт илрүүлэг оношилгоонд хамрагдах боломжтой болно.

Иргэд ихэвчлэн хорт хавдраа хожуу шатандаа оношлуулдаг. Бидний амьдралын хэвшил, хооллолт зэргээс үүдэлтэйгээр хорт хавдрын өвчлөл залуужсаар байгаа учраас эрт илрүүлэлтийг хийх зайлшгүй шаардлагатай. Хавдар нэг, хоёрдугаар шатандаа оношлогдвол эдгэх боломжтой байдаг. Хууль батлагдсантай холбоотойгоор 2020 оны улсын төсөвт 39.4 тэрбум төгрөг суулгаж байгаа. Эхний ээлжид тоног төхөөрөмжүүдийг суурилуулаад хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг баталж, эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ" хэмээн хэллээ.

Уг хууль батлагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна. Тодруулбал, Хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан,

- 40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,

- 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, 

- 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,

- 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах аж гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох

АН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшигчид сумдад ажиллаж байна

Нэр дэвшигчид өнөөдөр Өвөрхангай аймгийн Бүрд, Есөн зүйл, Өлзийт сумдаар ажиллах юм.

24 минутын өмнө
МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчиж сурталчилгаа явуулжээ

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд 3 хонож байна. Сонгуулийн сурталчилгааны явцад хууль зөрчсөн тохиолдлууд гарч эхэллээ.

2 өдрийн өмнө
Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр өдрийн 11.00 цагт эхэлсэн.

3 өдрийн өмнө
МҮХАҮТ тэргүүтэй 17 ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв

МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй 100 орчим төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод саналаа ирүүлсэн байна

3 өдрийн өмнө