“37-Р ТОЧКА” Монголын ОАК-нд шинэ түвшин тогтоов

2
23 өдрийн өмнө
“37-Р ТОЧКА” Монголын ОАК-нд шинэ түвшин тогтоов


Дэлгэцнээ гаргасан уран бүтээл бүрээрээ үзэгчдийг байлдан дагуулдаг, аль хэдийн Монголын кино урлагийн ертөнцөд өөрсдийн гэсэн байр суурь, үнэлэх үнэлэмжийн эзэд болсон Фантастик продакшны залуус энэ намрын турш “37-р точка” олон ангит бүтээлээрээ үзэгч түмнээ цэнгүүлэн байна.
 
Кино гарч эхлэхээс ч өмнө Фантастикийн залуус “Монголын олон ангит киноны шинэ түвшинг тогтооно” гэж ам бардам дуугарч байсан. Үүнийг нь ч батлах мэт кино гарч эхэлснээс хойш “37-р точка”-ийн талаар яриа сошиалаар тасралтгүй хөвөрч Монголын ОАК-ны ертөнцөд үнэхээр шинэ түвшин тогтож, шинэ үе эхэлсэн гэдгийг зарлаж байна.  

Дэлхийн шилдэг цувралуудын жишгээр долоо долоо хоногийн зайтайгаар үзэгчдийн хүртээл болж буй энэхүү бүтээлийг үзэгчид өөрсдийн хайртай олон кино, цувралууд тэр дундаа 8 жилийн турш олон сая үзэгчдийг байлдан дагуулсан Game Of Thrones-той адилтгаж байгаа нь  ямар чансаатай уран бүтээл болсныг бүрэн илтгэж байгаа юм. 


 
Мөн дараагийн анги гарах хүртэлх долоо хоногийн хугацаанд бүгд л киноныхоо талаар ам уралдан ярьж таамаг дэвшүүлэн сайрхаж бүр үүндээ зориулан “37-р точка кино сонирхогчдын групп” хүртэл байгуулаад амжжээ. 

Өнөөдөр тус киноны 7-р анги SkyGO, Скаймедиагаар үзэгчдийн хүртээл болсон юм. Эхнээсээ л үзэгчдийг бүрэн “уясан” “37-р точка” кино 2 бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүр 10 ангитайгаар хийгдсэн байна. Үзэгчдийн хувьд СТАР ТВ болон NTV телевизээр Бямба гараг бүр киногоо хүлээн авах боломжтой. Мөн СКАЙмедиа видео сан болон дэлхийн хаанаас ч үзэх боломжтой SKYGO үйлчилгээгээр гадаадад амьдарч буй үзэгчид ч үзэх боломжтой юм. 
 

Санал болгох