2019 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд шалгарлаа

2019 оны 10 сарын 222019-10-22
2019 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд  шалгарлаа

Нийслэлийн 380 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа.

Энэ жил  “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шилдэг есөн  өрх шалгарсан бөгөөд эдгээр өрхүүд нь нийслэлийн хэмжээнд болон хороо, дүүрэгт зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, гэр орон, сууц хашаа ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулж, зүлэгжүүлж , цэцэглүүлэх, соёлч боловсон аж төрөх нөхцөл боломжийг  бүрдүүлж хороо дүүрэг, нийслэлдээ туршлага болохуйц шинэ санаачлага гаргасан, нийслэлээс баримталж буй бодлого чиглэлийн дагуу өрхийн туслах аж ахуйг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, гар урлал эрхлэх зэрэг тэргүүний үйл ажиллагаатай өрхүүд аж.

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд 2019  оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шалгарсан тэргүүний есөн өрхийн шагналыг Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар гардууллаа.

НИТХ-ын дарга Р.Дагва “Энэ жил “Нийслэлийн Тэргүүний өрх” шалгаруулах тусгай болзлын дагуу 152 хорооноос шалгарч ирсэн есөн өрхөд өнөөдөр Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын Ган тулгыг гардуулж байна. Хотын хөгжил хороо, дүүргээс эхэлдэг. Хороо, дүүргийн хөгжил хот айлаас эхэлдэг. Бүтээлч, хөдөлмөрч тэргүүний өрх гэр бүлүүддээ халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээсэн юм.

1995 оноос хойш 24 дахь жилдээ зохион байгуулж 161 өрхийг шалгаруулаад байна.

Нийслэлийн 2019 оны Тэргүүний 9 өрх:

  1. Ганбаатарын Эрдэнэцэцэг- Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо
  2. Шархүүгийн Далхсүрэн –Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо
  3. Жаргалын Баасанхүү –Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо
  4. Лувсанцэрэнгийн Бямбадолгор –Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо
  5. Луужингийн Хишигбарс-Налайх дүүргийн 3 дугаар хороо
  6. Балдансанжаагийн Шаравжамц- Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо
  7. Ишжамцын Батмөнх-Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо
  8. Бадарчын Ганболд-Баянгол дүүргийн 22 дугаар хороо
  9. Сангидоржийн Очир-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Санал болгох

Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг онцлов

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав нар мэдээлэл хүргэлээ.

9 өдрийн өмнө
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар энэ сарын 25-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 13014 иргэн, 619 ажил олгогчид үйлчилгээ үзүүлжээ. Ажил зуучлах үйлчилгээний хүрээнд 619 ажил олгогч байгууллагатай хамтран ажиллаж 4821 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, 1885 ажил хайгч иргэнийг шинээр бүртгэн, 920 иргэнийг ажилд оруулсан байна.

9 өдрийн өмнө
Баянхошуунд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна.

10 өдрийн өмнө
Ч.Хүрэлбаатар: 7009 айлын түрээсийн орон сууц барина

ТОСК-иас хэрэгжүүлж буй эдгээр гурван төслийн хүрээнд баригдах хорооллуудад 7000 гаруй айл түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдан оршин суух боломжтой болох юм.

10 өдрийн өмнө