МУГЖ Д.Хүрэлхүү “ААВ” төслөө хаана

15 өдрийн өмнө
МУГЖ Д.Хүрэлхүү “ААВ” төслөө хаана

Хошин урлагийн гавъяат жүжигчин Д.Хүрэлхүү нь жүжигчнээс  гадна чадварлаг продюсер гэдгийг төдийлөн хүмүүс мэддэггүй. Тэрээр Боолын гэрээ, Гоёлын даашинз, Ядуугийн зовлон, Хамтран амьдрагч, Тагнуулч аав, Асрагч аав зэрэг киног продюсерлэж олонд хүргэжээ.

Тэгвэл энэ удаад Оранж энтертэйнменттэй хамтран COOL ААВ  уран сайхны киног хийсэн бөгөөд тус кино 11-р сарын 08-наас бүх кино театруудад гарч эхлэх гэж байна. Уг киноны найруулагчаар Д.Галбаяр ажилласан бөгөөд гол дүрд МУГЖ Д.Хүрэлхүү, бүжигчин М.Бямбаа, UB COMEDY клубын У.Содхүү болон А.Бадамлянхуа, Ж.Номин зэрэг шинэ залуу жүжигчид тогложээ.

Тун саяхан жүжигчин Хүрэлхүү UB COMEDY-ын тайзан дээр “Хүмүүс намайг Тагнуулч аав, Асрагч аав одоо COOL Аав гэж хийлээ, энэ хүнийгээ болиулаачээ гэж сошиалаар шуугисан байна лээ, би болино ш дээ болино” хэмээн хошигножээ.

Тус  гурван  ”аав”  уран сайхны кинонууд нь хоорондоо огт холбоогүй, өөр өөр адал явдалтай бөгөөд COOL ААВ төслөөрөө жүжигчин Хүрэлээ аав төслөө хаахаа мэдэгдлээ.

Image may contain: 5 people, people smiling

Санал болгох