Н. Сугар
Сэтгүүлч

Монголын буудалд орогносон хятадуудаас үлдэх сургамж

5
2019 оны 10 сарын 312019-10-31
Монголын буудалд орогносон хятадуудаас үлдэх сургамж

БНХАУ-ын 800 гаруй иргэн Улаанбаатарын таван зочид буудалд байрлаж, компьютер, техник хэрэгсэл, ширээ сандлаа бэлдээд ажиллаж байгааг тагнуул, цагдаагийнхан илрүүллээ. ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэлийн хэлсэнчлэн хятадууд цахим гэмт хэрэг үйлдэж, мөнгө угаасан нь үнэн бол тэднийг орон байраар хангасан зочид буудлынхан буруудах нь тодорхой болж байна. Нийт 1000 компьютер, гар утасны 10 мянган сим карт эд мөрийн баримтаар хурааж авчээ. Ийм хэмжээнд хөрөнгө зарж, зохион байгуулсан дөрвөн хятад, нэг монголыг шалгаж байгаа гэв. Гар утасны бүртгэлгүй симийг олон мянгаар нь худалдсан Монгол Улсын үүрэн телефоны оператор зарим компани буруудаж таарахаар байна. Хятадын иргэдийг урьсан аялалын компани, иргэд шалгагдаж мэдэхээр байна.

Хятадууд цахимаар мөрийтэй тоглосон уу, хөрөнгийн зах зээлийн ханшид нөлөөлсөн үү, хандалтыг хуурамчаар өсгөх click farm хийсэн үү гэдгийг удахгүй мэдээлэх байх. Тэднийг илрүүлсэн сайн, ийм зохион байгуулалтаар хууль бус үйлдэл хийж болзошгүйг нийтээрээ мэдэж авсан нь илүү сайн боллоо.

Бодит байдал

Нийгмийн сүлжээнд олон зуун хуурамч хаяг нээж бусдыг гүтгэдэг, эсвэл улайран магтдаг үзэгдлийг “тролл”-дох гэж нэрлээд байгаа. Манай хөрш Орос, Хятадад төр, засгаа магтан дуулдаг тролл баг ажилладаг. Манайд ч Х.Баттулга Ерөнхийлөгч, МАН хоёр сошиал багаа татан буулгалгүй ажиллуулж байгаа гэсэн яриа дуулддаг. Өөрийн биш нэр, зургаар нийгмийн сүлжээнд үзэл бодлоо, сонирхлоо илэрхийлж, сэтгэлээ уудлах нь байдаг л үзэгдэл. Байх ч ёстой. Харин олон зуун хаяг нээж зохион байгуулалтад орж олон нийтийн санаа бодолд нөлөөлөх хэмжээнд экстремист үйл ажиллагаа явуулахыг дэлхий нийт гэмт хэрэгт тооцож байна.

Монголд твиттэр ашиглагчдын дийлэнх нь 30-55 насныхан. Манай улстөрчид энэ хэсгийнхэнд нөлөөтэй байх гэж твиттэр идэвхтэй ашигладаг. Харин улстөрч, шийдвэр гаргагч нарт нөлөөлөх гэж твиттэр хэрэглэгчид нэгддэг. Зарим улстөрч олон дагагчтай хаяг, твиттэр баг худалдаж авах нь түгээмэл. Гэвч нэг хүн олон твиттэр хаяг нээсэн, программ уншуулж олон дагагчтай болсныг ялгахад бэрх. Төлбөртэй жиргэгчид улстөрч, компани, бизнесийнхний мэдээг түгээж, олны дэмжлэгийг авч өгнө гэж хэлээд мөнгө авч залилах явдал их болоод байна.

Сонгуулийн үеэр фэйсбүүк хуудасны нэг лайк 100-200 төгрөг болж үнэлэгддэг. 100 мянган лайктай, өөрөөр нь хөгжүүлсэн, жинхэнэ хаягуудаар лайк даруулсан пэйж 20 саяар зарагдах нь энүүхэнд. Монголд пэйж хөгжүүлж зардаг оюутнууд, компаниуд их бий. Гэхдээ хуурамч хаягууд нээж лайк даруулсан, программ уншуулж дагагчийг нь өсгөсөн пэйжүүд, группүүд хаа сайгүй байна. Өөрөөр хэлбэл, худалдаж авсан компани, улстөрчид, урлаг соёлын одод залилуулах эрсдэл өндөр. Нөгөө талаар олон лайк, дагагчтай фэйсбүүк пэйж, группэд мэдээлэл түгээх замаар магтан дуулж, гутаан муутгаж мөнгө олдог төрийн бус байгууллага, компаниуд олон болжээ. Үүнийгээ тэд сошиал маркетер, influencer гэж гоёчлон нэрлэх нь их болжээ.

Сонжоо, зурхай, шар мэдээ, худал мэдээ нийтэлдэг сайтууд олон байна. Тэд info, сom, tools өргөтгөлтэй байх нь элбэг. Холбоос дээр нь дарахаар “лайк дарж уншина уу” гэсэн бичиг гардаг. Ингэж олны анхаарал татсан, сэтгэл сэртхийм мэдээнцэр тавьж, хэрэгт дуртай нэгний хувийн мэдээлэл, нууц үгийг хулгайлж авдаг, лайк даруулах замаар өөрсдийн пэйжийнхээ лайкыг өсгөдөг аргаар мэргэшиж яваа залуусч байна. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газар, Мэдээллийн аюулгүй байдлын газар энэ мэт үйлдэлтэй хатуу тэмцэх хэрэгтэй байна. Сонгуулиар их зүйл болно доо, бид гадарлаж байгаа.

Сургамж

Таны клипийг сошиал орчинд олон хүнд үзүүлье, танай байгууллагын шторк, рекламыг хэдэн мянган хүнд харуулж чадна. Таны постыг, таны лайвыг өнөөдөр сошиалаар шууруулъя гэж залилж болох нь ээ. Энэ бол Монголын зочид буудлуудад орогнож байгаад баригдсан хятадуудаас авч үлдэх сургамж. Андройд үйлдлийн системтэй утсуудыг программ хангамжаар дамжуулан компьютертой холбож, нэгэн зэрэг бүгдийг нь удирдаж эможи даруулж, лайк цуглуулж, бичлэг үзүүлж, хандалтыг нь нэмүүлж болж байна. 1000 компьютер, 870 иргэн, 10 мянган сим карт хурааж авснаас үзэхэд худал хуурмагийг нийгмийн сүлжээнд бүтээхэд амархан болсныг харж болохоор.

Сонгууль сурвалжилж яваад нэр дэвшигчдийн штабуудаар орж үзсэн. 2016 оных сошиал сонгууль болсныг иргэд хэлдэг. НИТХ, дүүргийн ИТХ-д нэр дэвшигч нэг улстөрч л гэхэд 20-30 оюутан компьютер дээр эгнүүлээд суулгачихсан байхыг харсан. Тэгж хуурамч хаягаар нэг рүүгээ дайрч давшлуулж, өөрийгөө магтуулж болдог юм билээ. Хятадуудаас санаа аваад зардлаа хэмнэж нэг хүнээр 100 утас, 100 хаяг удирдуулаад явж болзошгүй санагдлаа.

Фэйсбүүкт 300 хуурамч хаягтай, 21 аймгийн пэйж хуудас, группуудыг худалдаад авчихсан нөхөд байна аа. Бас нэг постыг нэгэн зэрэг 500 хуурамч хаягаар хүмүүст хүргэх аппликэйшн хийчихсэн залуучууд байна. 21 аймгийн нэртэй мэдээний сайтуудыг өөртөө нэгтгэчихсэн нөхөд ч байна. Тэд улстөрчидтэй уулзаж, сонгуулиар хэрхэн PR-ыг нь хийх талаар тохиролцоод явж байна. Интернэт орчинд гүтгэлэг тараах, кампанит ажиллагаа явуулж иргэдийг айдас түгшүүрт автуулах, эв нэгдлийг бусниулах, үймээн самуунд уриалах бүх талын боломж Монголд байна. Үүнийг хориглосон эрх зүйн орчин алга, үүнтэй тэмцэх хүч бүрэлдэхүүн алга.

Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудангийн газрынхан фэйсбүүктэй хамтран Green line хөтөлбөр хэрэгжүүлж, хуурамч хаягуудыг цэгцэлнэ гэсэн. Бас гар утасны дугаар худалдаж авахаар бол регистрийн дугаарыг нь бүртгэнэ гэсэн. Үүнийгээ яаралтай хэрэгжүүлэх, идэвхжүүлэх хэрэгтэй байна. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг торгоно, яллана гэхээс илүүтэйгээр цахим орчинд тарах гүтгэлэг, худал мэдээтэй тэмцэх нь ирэх 2020, 2021 оны сонгуулийг угтаж хийх чухал ажил юм.

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

1 сарын өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

3 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө