Сураггүй болсон иргэний цогцсыг Ховд голоос олжээ

2019 оны 10 сарын 312019-10-31
Сураггүй болсон иргэний цогцсыг Ховд голоос олжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багт тус аймгийн Булган сумын 4 дүгээр багийн харьяат иргэн Л /23 настай, эмэгтэй, “Ховд” их сургуулийн 4 дүгээр курсын оюутан/ ах Н-ийн гэрээс хичээлдээ 10.23-ны өдрийн 07:00 цагт гараад сураггүй болсон.

“Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт 10.25-ны өдрийн 15:24 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 15 иргэн, нийт 27 хүн, 8 техник хэрэгсэлтэй 10.29-ний өдрийн 11:10 цагаас 19:30 цаг хүртэл “Соёмбот-Уул”-аас “Их булангийн-Арал” гэдэг газар хүртэл 4 км-т усаар, “Ховд” голын 2-3 метрийн гүнд 4 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрэн хайх ажиллагааг 10.30-ны өдрийн 11:00 цагаас дахин эхлүүлж 13:40 цагт Ховд голоос сураггүй болсон иргэний цогцсыг олж аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Санал болгох

Баян-Өлгийгөөс автобусанд суун зугтсан бүсгүйг тусгаарлалаа

Тухайн иргэн нь өчигдөр орой Баян-Өлгий аймгаас 30 гаруй зорчигчтой автобусанд сууж нийслэл рүү хөдөлжээ. Одоогоор тус иргэний биеийн байдлыг үзэж тусгаарлаад байна.

13 өдрийн өмнө
Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй

Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудад хур тунадас ихээр орсон тул зорчих хэсгийн цасыг цэвэрлэх ажлыг нутаг дэвсгэр хариуцсан АЗЗА-тай хамтарч зохион байгуулж байна.

15 өдрийн өмнө
Увс аймагт 53 оюутныг тусгаарлажээ

Тусгаарлагдсан оюутнуудын хувьд Завханаас 9, Ховдоос 15, Улаанбаатар хотоос 9, Төв 4, Хөвсгөлөөс 5, Баян-Өлгийгөөс 3, Увсаас 2, Архангайгаас 1 оюутан байгаа аж.

16 өдрийн өмнө
Улаанбаатар-Дархан-Уулын рэйлбусыг түр зогсоожээ

Орон нутгийн галт тэрэгний цагийн хуваарийг шинэчилсэн талаараа Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс мэдээллээ.

16 өдрийн өмнө