Нэг хүн ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, 4.3 ам метр болгосон

14 өдрийн өмнө
Нэг хүн ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, 4.3 ам метр болгосон

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг батлах тухай асуудлын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Хуралдаанд хоёр намын бүлэг болон хурлын дэргэдэх Ажлын хороод санал дүгнэлтээ танилцуулав.  

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг "Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг хангалттай хэмээн үнэлж, хэлэлцэж батлахыг дэмжив. Ингэхдээ “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр ажилласан нь тодорхой үр дүнд хүрсэн гэв. Мөн нэг хүн ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, 4.3 ам метр болгосон, нийтийн эзэмшлийн гудамж талбайд 3500 гэрэлтүүлгийг шинээр суурилуулсан, бичил бизнес эрхлэгчдийн санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэн, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр ажилласан зэрэг нь сайшаалтай байна" хэмээн дүгнэжээ.

Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг "Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт”-ийг бодитой бус дүгнэж, нийслэлчүүдийг тоо баримтаар хуурсан дүгнэлтийг танилцуулж байна хэмээн үзсэн гэв. Хамгийн их төсөвтэй жил байсан хэрнээ менежмент муу ажиллаж, түүхэндээ байгаагүй, хангалтгүй биелэлтийг бид хэлэлцэж байна" гэжээ.

 

Санал болгох

Opendata: Төлөөлөгч нарын давхар дээл

НИТХ-ын төлөөлөгч нар үндсэн ажлаасаа гадна Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийн гишүүний цалин, газрын даргын цалин зэргийг давхар авч байна.

16 цагийн өмнө
“City Cancer Challange” хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Олон улсын хавдрын хяналтын байгууллагын харъяа “City Cancer Challange” хөтөлбөрийн дэлхийн үйл ажиллагааны захирал Матиас Гомез, Азийн бүсийн захирал Аунг Наинг Со нарыг хүлээн авч уулзлаа.

6 өдрийн өмнө