Н. Сугар
Сэтгүүлч

З.Баянсэлэнгийг дүүгийнх нь оршуулгад оролцуулахыг ХЭҮК-ын дарга шүүгчээс хүслээ

12
2019 оны 10 сарын 312019-10-31
З.Баянсэлэнгийг дүүгийнх нь оршуулгад оролцуулахыг ХЭҮК-ын дарга шүүгчээс хүслээ

 

Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан, өмнөх парламентын үед Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг ТЕГ, АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг нэгтгэн шалгасан. Ингээд тэднийг яллагдагчаар татан, хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

З.Баянсэлэнгийг аравдугаар сарын 21-нд ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон бөгөөд одоог хүртэл суллаагүй байгаа. Түүнийг хорьсноос тав хоногийн дараа буюу энэ сарын 26-нд төрсөн дүү нь нас баржээ. Маргааш дүүгийнх нь оршуулгын ажилд оролцуулах хүсэлтийг З.Баянсэлэнгийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан, охин Т нараас Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид хүргүүлжээ. Энэхүү хүсэлтийг ёсоор болгохыг хүсч гавьяат хуульч Ж.Бямбадорж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиунд өнөөдөр албан бичиг хүргүүлсэн байна.

Маш нууцын тамгатай энэхүү хэргийн талаар тодорхой мэдээлэл хэвлэлд гараагүй. Гэхдээ З.Баянсэлэнгэ болон БХБЯ-ны мэргэжилтэн М.Болортуяа нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн жил хэлэлцэн шийдвэрлэж ял шийтгэсэн ч Дээд шүүхээс хэргийг нь дахин шалгуулахаар буцаасан юм. Улмаар М.Болортуяагийн өөр нэг үйлдэл нь Төрийн банкны захирлуудын хэрэгтэй холбогдсон учраас тагнуулын байгууллагад маш нууц байдалд шалгасан Д.Баярсайхан нарт холбогдох үйлдэлтэй нэгтгэн НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн аж. Тус банкны ерөнхий захирал Д.Баярсайханыг 2016-2017 онд банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатай олгосон.

Эргэн төлөгдөх хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд дууссан ч дээрх компани зээлээ төлөөгүй. Уг зээлийг олгохдоо Д.Баярсайхан Банкны тухай болон өөр нэг бус хууль зөрчсөн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын Мөрдөн байцаах газарт шалгасан юм. Мөн Төрийн банканд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэндсүрэн, өнөөгийн удирдлагын багт нь багтсан тэргүүн дэд захирал Д.Ганбаатар нарыг 4.7 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдэл албан тушаалаа урвуулж, 98 000 ам.доллар авч, тавилга, бусад эд зүйл хувьдаа авсан хэрэгт буруутгасан байдаг. Эдгээр хэргийг нэгтгэн НПГ-ын хоёр ч прокурор яллах дүгнэлт үйлдсэн аж. Дээр нэр дурдсан таван хүнээс гадна яллагдагчаар Ц.Энхтунгалаг, Ж.Бурмаа, Л.Чинбат, Г.Тогтохбаатар, Б.Эрдэнэбаатар болон “Шинжан шинфан” ХХК-д эрх бүхий албан тушаал хашдаг Сун Гуан Чин нарыг татсан” гэх мэдээлэл хэвлэлд бичигдсэн юм.

 

Санал болгох

 Ерөнхийлөгч ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзлаа.

1 цагийн өмнө
Азийн Физикийн олимпиадад хүрэл медаль авсан сурагч Л.Дөлгөөний амжилтыг урамшууллаа

23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн

2 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Эхлүүлсэн төсөл төсвийн 2-3 жилд дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг Түлэнхийн төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ

2 цагийн өмнө
Нийгмийн даатгалын асуудлаар Япон Улсын туршлагыг судлах уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж буйтай холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2023.05.29) Япон Улсаас туршлага судлах уулзалт зохион байгууллаа

2 цагийн өмнө