“Хот байгуулалтын түүхэн үйл явц: Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал болж байна

2019 оны 10 сарын 282019-10-28
“Хот байгуулалтын түүхэн үйл явц: Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал болж байна

Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн үе үеийн хотын удирдлагууд, доктор, профессор, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн 582 төлөөлөл оролцож байна.

Хурлын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнөөгийн бүтээн байгуулалт хөгжлийн цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ “Нийслэл Улаанбаатар хот цаг хугацаатай уралдан өөрчлөгдөн шинэчлэгдэж, хөгжин дэвшсээр 380 жилийн босгыг алхаж байна. Ойн хүрээнд олон бүтээлч ажлуудыг зохион байгуулахаар нийслэлийн удирдлагууд төлөвлөж ажиллаж байна. Өнгөрсөн хугацааны алдаа оноогоо цэгнэх, ирээдүйд тогтвортой, төлөвлөлттэй, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжих боломжийг хамтдаа эрэлхийлэх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг хийж байна. Мөн Улаанбаатар хотын хүн амын талаас илүү хувийг эзэлдэг хүүхэд, залуучуудад нийслэлийнхээ үүсэл хөгжил, түүхэн үнэт зүйлийг сурталчлан таниулах нь чухал учраас энэ хурлын бас нэгэн ач холбогдол үүнд оршиж байна” гэв.

Эрдэм шинжилгээний хурал нь “Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, түүх соёл” болон “Нийслэл хотын өнөөгийн тулгамдсан асуудал гарц, шийдэл” гэсэн хоёр салбар хуралдаанд доктор, профессор, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд оролцож илтгэл тавьж санал дүгнэлт дэвшүүлэх юм.  Яг одоо “Улаанбаатар хотын түүх, судалгаа”  сэдвээр Б.Пунсалдулам Доктор /Ph.D/ профессор илтгэл тавьж байна.

 “Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, түүх соёл”  салбар хуралдаанаар:

-“Улаанбаатар хотын түүх, судалгаа”  сэдвээр Б.Пунсалдулам Доктор /Ph.D/ профессор    

-“Бүтээн байгуулалтын жилүүд дэх Улаанбаатар” сэдвээр Д.Эрдэнэбат

-“Улаанбаатар хотын аж үйлдвэрийн хөгжилт” сэдвээр С.Энхжин Доктор / Ph.D/ Дэд профессор           

-“Өргөөгөөр аялсан Унгар эрдэмтний тэмдэглэл” /1873,1898 он/ сэдвээр Borbala Obrusanszky, доктор /Ph.D/, дэд профессор

-“Гадаадын зээл тусламж: Нийслэлийг орон сууцжуулсан нь” сэдвээр Ч.Болдбаатар доктор /Ph.D/ дэд профессор

-“Улаанбаатар хот орчмын түүх соёлын дурсгалыг аялал жуулчлалд ашиглах нь” сэдвээр Б. Цогтбаатар доктор / Ph.D/, профессор

- “Богдын хүрээний сүм дуганы тухай” сэдвээр Teleki Krisztina Доктор /Ph.D/

-“ Улаанбаатар хотын Хот төлөвлөлтийн хөгжлийн асуудал” сэдвээр Ц.Тулга

-“ Монголчуудын улс төрийн төв: Хөшөө дурсгалын жишээгээр” сэдвээр Н.Маралмаа доктор/ Ph.D/

-“ Улаанбаатар хот дах гадаадын иргэд” /1945-1990 он/ сэдвээр Н. Алтантөгс, доктор/ Ph.D/

-“ Монголын сүм хийдийн үүдний арсланг зөв дүрслэх нь” сэдвээр Д. Тулга

-“ УБ хотын төвийн хэсэг: Төлөвлөлт,бүтээн байгуулалт, үнэ цэн” сэдвээр Г.Очбаяр

-“ Нийслэлийн бүтээн байгуулалт, хотжилтын талаарх архивын баримтууд” сэдвээр нийслэлийн Архивын газрын Орлогч дарга З.Алтанцэцэг нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ.

“Нийслэл хотын өнөөгийн тулгамдсан асуудал гарц, шийдэл” II салбар хуралдаанаар:

- “Улаанбаатар хотын Хот төлөвлөлтийн практик ба олон улсын хандлагад үндэслэн төлөвлөх нь” сэдвээр Д. Хайсамбуу доктор /Ph.D/

-“ Монгол улсын хот байгуулалт, төлөвлөлтөд бүсчлэлийн тогтолцоог нэвтрүүлэх нь“ /Улаанбаатар хотын жишээн дээр/ сэдвээр Г.Нарангэрэл Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн зөвлөх архитектор

-“Улаанбаатар хотын орон зайн бүтэц, зохион байгуулалт хөгжлийн чиг хандлага” сэдвээр Б.Чинбат доктор / Ph.D/ профессор,

-“ Улаанбаатар хотын гэр хорооллын худгийн усны чанарын судалгаа” сэдвээр Ч.Жавзан Доктор /Ph.D/

-“ Улаанбаатар хотын төрийн үйлчилгээний эгэх хариуцлагын үнэлгээний туршлага, үр дүн” сэдвээр Ц.Цэцэнбилэг доктор, / Ph.D/ дэд профессор,

-“ Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох тухай” сэдвээр А.Жаргалсайхан доктор /Ph.D/ профессор,

-“Хотын тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгож хөгжүүлэх шаардлага” сэдвээр С.Төмөрдулам

-“ Нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах онол практикийн үндэслэл” сэдвээр О.Энхтуяа, Н.Очгэрэл доктор /Ph.D/,

-“ Улаанбаатар хотын ногоон байгууламжинд ургаж буй шилмүүст модны анатоми, экофизиологийн судалгааны үр дүнгээс” сэдвээр Б.Цэрэнханд доктор /Ph.D/ профессор,

-“Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Д.Сүхбат доктор /Ph.D/,

-“Улаанбаатар хотын зарим дүүргүүдийн ус хөрсний химийн судалгааны дүн” Б.Мөнхцэцэг доктор /Ph.D/ профессор нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгох

Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг онцлов

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав нар мэдээлэл хүргэлээ.

3 өдрийн өмнө
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар энэ сарын 25-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 13014 иргэн, 619 ажил олгогчид үйлчилгээ үзүүлжээ. Ажил зуучлах үйлчилгээний хүрээнд 619 ажил олгогч байгууллагатай хамтран ажиллаж 4821 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, 1885 ажил хайгч иргэнийг шинээр бүртгэн, 920 иргэнийг ажилд оруулсан байна.

3 өдрийн өмнө
Баянхошуунд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна.

4 өдрийн өмнө
Ч.Хүрэлбаатар: 7009 айлын түрээсийн орон сууц барина

ТОСК-иас хэрэгжүүлж буй эдгээр гурван төслийн хүрээнд баригдах хорооллуудад 7000 гаруй айл түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдан оршин суух боломжтой болох юм.

4 өдрийн өмнө