Н. Сугар
Сэтгүүлч

Азийн эрдэмтэд агаарын бохирдлын асуудлаар Улаанбаатарт чуулж байна

2019 оны 10 сарын 292019-10-29
Азийн эрдэмтэд агаарын бохирдлын асуудлаар Улаанбаатарт чуулж байна

Азийн хот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах шинжлэх ухаан, бодлогын хэлэлцүүлэг өнөөдөр Туушин зочид буудлын Соёмбо хурлын танхимд эхэллээ. Эрүүл мэндийн яам, нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сангийн  Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж буй уг хуралд Азийн орнуудын эрдэмтэн судлаачид, агаарын бохирдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын судалгааны хүрээлэн, иргэний нийгэм, хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөл оролцож байна.

“Агаарын бохирдлыг бууруулахад байгаль орчин, эрчим хүч, боловсрол, барилга хот байгуулалт, Засгийн газар, нийслэлийн удирдлагууд, иргэд аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа нэн чухал. Хоёр дахь удаагаа чуулж байгаа Азийн орнуудын хэлэлцүүлэг агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нээлтийн үгэндээ дурдлаа.

Энэхүү хэлэлцүүлгээр нөхцөл байдлыг тодорхойлж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах болон эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулж байгаа улс орнуудтай туршлага солилцох зэрэг сэдвийн хүрээнд Лос Анжелес, БНХАУ дахь Хүүхдийн сан, Пакистан, Бангладеш, НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази болон Австрали улсын Мурдокийн хүүхдийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгч нар илтгэл тавьж, санал дүгнэлт дэвшүүлэх аж.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал нийслэл хотод агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж буй ажлуудыг товч дурьдаад, агаарын бохирдлоос үүдэлтэй эх хүүхдийн эндэгдлийг бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар танилцуулга хийлээ. Тэрбээр “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдол үзүүлэх нөлөө” төсөл хөтөлбөрийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд бага насны хүүхдийн эндэгдэл хоёр дахин буурсан үзүүлэлт гарсан. Цаашид энэхүү төслийг Сонгинохайрхан дүүрэгт үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна”  хэмээлээ.

Хоёр өдөр үргэлжлэх хэлэлцүүлгээс агаарын бохирдлын эх хүүхдийн эрүүл мэндэд учруулж байгаа сөрөг нөлөө, нийгэм, эдийн засгийн үр дагавар, бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэж, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх юм байна.

Санал болгох

Ч.Хүрэлбаатар ₮3.8 их наядын алдагдалтай төсвийн тодотголын төслийг өргөн барьжээ

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд дурдсанаар нийт 67.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 33.2 их наяд төгрөгийн өр төлбөр байна

4 цагийн өмнө
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2020.08.14) “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”  болон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

5 цагийн өмнө
Хятад иргэнтэй гэр бүл болсон монгол иргэд тус улс руу буцах хүсэлтээ ГХЯ-д гаргажээ

БНХАУ-д зорчих хүсэлт гаргасан Монгол Улсын 170 гаруй иргэний хүсэлтийг Гадаад харилцааны яам хүлээн авчээ.

11 цагийн өмнө
Саудын Арабаас зургаан иргэнээ авчрахад дэмжлэг хүслээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван эх орондоо ирэх хүсэлт гаргасан Саудын Араб-д байгаа зургаан монгол хүнийг авчрахад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

12 цагийн өмнө