Ц.Баасанжавт “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ” гардууллаа

2019 оны 10 сарын 292019-10-29
Ц.Баасанжавт “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ” гардууллаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийслэлийн 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн чуулган өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн чуулганы эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн уншиж танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд хандан “Нийслэл хот маань өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх түүхийн гурвалсан холбоог эрчлэн зангидаж цаг хугацааг өртөөлөн өөрчлөлт шинэчлэлт, хөгжил дэвшлийг өрнүүлсээр 380 жилийнхээ босгыг алхаж буйраа дугуйлж байна. Сүүлийн гуч гаруй жилд бидэнд алдаж оносон зүйл цөөнгүй ээ. Асуудлын алдааг харж, өөнтөглөж шалтаглан тоочиж суухаас илүүтэй, шийдэл гарцыг олж, урагшлан хөгжих нь та бидний эрхэм зорилго бөгөөд энэ зорилгодоо хүрэхийн тулд цаг ямагт хамтран ажиллаж байгаа та бүгдэд нийт нийслэлийнхээ иргэд, оршин суугчдын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн баяр хүргэлээ.

Хүндэтгэлийн чуулганд Улаанбаатар хотын захирагчаар, НИТХ-ын даргаар ажиллаж байсан үе үеийн хотын удирдлагууд уригдан оролцсон юм. Мөн нийслэлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хамтран ажиллаж ирсэн олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Чуулганы үеэр нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан Л.Лантуу, С.Амархүү, Ж.Ядамсүрэн, Ц.Баасанжав, Т.Билэгт, Ц.Батбаяр, Н.Болормаа болон олон улсын байгууллагын хүндэт зочдыг Нийслэлийн 380 жилийн ойн медалиар шагнасан юм.

Хүндэтгэлийн чуулганы үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар 1992-1996 онд ажиллаж байсан Ц.Баасанжавт “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г НИТХ-ын дарга Р.Дагва гардуулж баяр хүргэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгох

Баян-Өлгийгөөс автобусанд суун зугтсан бүсгүйг тусгаарлалаа

Тухайн иргэн нь өчигдөр орой Баян-Өлгий аймгаас 30 гаруй зорчигчтой автобусанд сууж нийслэл рүү хөдөлжээ. Одоогоор тус иргэний биеийн байдлыг үзэж тусгаарлаад байна.

13 өдрийн өмнө
Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй

Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудад хур тунадас ихээр орсон тул зорчих хэсгийн цасыг цэвэрлэх ажлыг нутаг дэвсгэр хариуцсан АЗЗА-тай хамтарч зохион байгуулж байна.

15 өдрийн өмнө
Увс аймагт 53 оюутныг тусгаарлажээ

Тусгаарлагдсан оюутнуудын хувьд Завханаас 9, Ховдоос 15, Улаанбаатар хотоос 9, Төв 4, Хөвсгөлөөс 5, Баян-Өлгийгөөс 3, Увсаас 2, Архангайгаас 1 оюутан байгаа аж.

16 өдрийн өмнө
Улаанбаатар-Дархан-Уулын рэйлбусыг түр зогсоожээ

Орон нутгийн галт тэрэгний цагийн хуваарийг шинэчилсэн талаараа Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс мэдээллээ.

16 өдрийн өмнө