Старт-Апууд 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авах боломж бүрдлээ

1 сарын өмнө
Старт-Апууд 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авах боломж бүрдлээ

 

Гарааны бизнесүүдийг дэмжих зорилгоор Демодей арга хэмжээг зохион байгуулах гэж буй “Жи Эс Би Капитал” ББСБ-ын бизнесийн шинжээч Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

Старт-Ап ДемоДэй арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү?

Гарааны бизнесүүдэд боломж олгох зорилгоор Шунхлай группийн харьяа “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК нь 500 сая төгрөг хүртэлх хөрөнгө оруулалтыг Монголын гарааны бизнесүүдэд хийхээр шийдвэрлэж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа.

Демодэй гэдэг нь Старт-Апуудын хөрөнгө оруулалт олж авах боломжийг олгодог арга хэмжээ бөгөөд олон улсад энэ загвараар ажилладаг. Энэ арга хэмжээ нь тухайн зохион байгуулагчдын сонирхол, чиглэлээс хамаардаг ч, ижил стандартын дагуу зохион байгуулахад Старт-Апууд өөрсдийгөө танилцуулж, тэдгээрт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хөрөнгө оруулагчдаас үе шат бүрээр хөрөнгө оруулалтуудыг авдаг. Энэ арга хэмжээний үеэр Старт-Апуудыг сонгож, чиглүүлж, зөвлөж дадлагажуулах Pre-Accelerator хөтөлбөрт хамруулан, энд оролцсон Старт-Апууд тодорхой хөгжүүлэлт, сургалт, зөвлөгөгөөг авч, цаашид амжилт гаргах сууриа тавихад дэмжлэг авдаг юм.

Демо Дэйд бүртгүүлж, оролцсоноор тухайн старт-ап өөрийн чадлаар, бодлоор 1 жил хийх ажлыг  2-3 сард багтаан хийх, амжилт алдаагаа мэдэх, сайжруулах, дутагдалтай зүйл дээрээ холбогдох үнэтэй зөвлөгөөг авснаар амжилтад хүрэх боломжууд нэмэгддэг. 

Старт-Апуудын хувьд ерөнхийдөө IT дээр сууриласан, шийдлийг хэрхэн үр ашигтай шийдэх вэ? Гэдэгт л хэт төвлөрснөөр үүнийг хэрхэн хэрэглэгчдэд танилцуулах, хэрхэн амжилттай зах зээлд нэвтрэх, хэрхэн амжилттай хөрөнгө оруулалт татах талаа орхигдуулсан, боломжоос шалтгаалж анхаардаггүй гэх мэт сул талуудтай байдаг. Энэ зүйлсийг Демо Дэй арга хэмжээнд орсноор мэднэ. 

Старт-апуудын ДемоДэй зохион байгуулж байгаа зорилго юу вэ?

ББСБ-ын болон бусад салбар финтек, цахим үйлчилгээнүүд нэвтэрч, энэ хэрээр иргэдэд өмнө нь ашиглаж байгаагүй, мэдэхгүй боломжуудыг олгож, цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүйгээр дуртай үедээ хялбар байдлаар хэрэглэдэг болж байна. Хэрэглэгчдэд хялбар хүрэх болсноор хэрэглэгчдийн тоо өсөж, энэ хэрээр бизнесийн цар хүрээ богино хугацаанд ихээхэн өргөжиж байна.

Жи Эс Би Капитал ББСБ-ын хувьд энэ шинэ зах зээлийн хандлагыг дэмжиж, харилцагчиддаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний боломжуудыг хүргэх, зах зээлээ нэмэгдүүлэхэд шинэ санаатай Старт-ап компаниудтай түншлэх, хөрөнгө оруулах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулж байна.

Банк бусын салбарт финтек үйлчилгээ нэвтэрч, иргэдэд банкуудын хүргэж чадахгүй, хүргэхийг хүсэхгүй санхүүгийн үйлчилгээнүүдийг хүргэж, талархлыг олж байна. Өмнө нь банкнаас зээл авч чадахгүй хүмүүс банк бусаас үйлчилгээ авна, мэдээлэлгүй нь үйлчилгээ авч чадахгүй, эсвэл бүр өдрийн зээл гэх мэт өдрийн 5-10 хувийн хүүтэй, жилийн асар их хэмжээтэй зээл, ломбардын, хувь иргэдийн зээл авч байсан. ББСБ-уудын салбарт финтек үсрэлт, дэвшил гарснаар иргэдийн энэ хэт өндөр хүүтэй, албан бус, санхүүгийн бус үйлчилгээг зах зээлээс хасахад ихээхэн нөлөөлж байна. Манай ББСБ-ын хувьд эдгээр иргэдэд санхүүгийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай, бодитой хүргэхэд анхаарч ийм арга хэмжээг зохион байгуулж байна.

Эхний шатны хөрөнгө оруулалтыг үр ашигтай хийхийг эрмэлзэж, үнэ цэнийг хамтран бий болгох чиглэлээр ажиллаад тухайн Старт-Адуудыг дараа дараагийн шатанд хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээгээр дэмжээд ажиллана.

Жи Эс Би Капитал нь старт-апуудыг холбоотой компаниудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх, том хэмжээнд тестлэх зэрэг боломжуудыг олгож, илүү хурдан санаагаа хэрэгжүүлж, амжилтанд хүрэхэд дэмжинэ.

ДемоДэй арга хэмжээнд оролцсноор ямар давуу талуудыг олж авах вэ?

Туршлага сууна, хэн юу сонирхдог, өсөж, хөгжих, хүний сонирхол татахад юу хэрэгтэй, юу хийх хэрэгтэйг мэднэ, сайн санаатай бол хэрхэн хол явж болдог боломжийг олж авна. Хөрөнгө оруулагчид юу сонирхдог, тэдэнтэй юу гэж өөрийгөө танилцуулбал сонирхлыг нь төрүүлэх гэх мэтийг мэдэж, олж авна.

Цаашдаа амжилттай Старт-Апуудыг Старт Монголия компанитай хамтран Сингапур, Малайзын Старт-Апуудын төвүүдээр дамжуулан олон улсад гаргах, гадны хөрөнгө оруулагчид, хамтран дэмжигчид олох ажлуудыг үе шаттайгаар хийнэ. 

Арга хэмжээнд оролцлох старт-апуудад тавигдах шаардлага байгаа байх. Бас хэрхэн бүртгүүлэх талаар мэдээлэл өгвөл?

Старт-Апууд зөвхөн санаатай биш, тодорхой ажлуудыг хийсэн, тодорхой хэмжээний бүтээгдэхүүнүүдийн тестээ ямар нэгэн хэмжээнд хийсэн компаниудыг сонирхож байна. 

Ямар ч төрлийн компани байж болно, бид энэ удаад аль болох шинэ залуу компаниудыг хайж байгаа.

  • Үйл ажиллагаа нь санхүүгийн салбарын үйл ажиллагаанд зориулсан технологи буюу санхүү, бүртгэл дээр суурилсан технологи, програм хангамж хөгжүүлэхэд чиглэсэн байвал сайн байна. 
  • Оролцож буй баг, бизнес нь 2 ба түүнээс дээш гишүүнтэй байх,
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний санаа нь баталгаажсан байх,
  • Гарааны бизнесийн технологи болон мөнгө олох арга зам (бизнес загвар) эхний байдлаар тодорхой болсон байх,
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний туршилтын хувилбар бий болсон байх,
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний анхан шатны санхүүгийн тооцоолол хийгдсэн байх,
  • Хэр хэмжээний санхүүжилт хэрэгтэй байгаагаа тодорхойлсон байх.

Демо Дэй арга хэмжээг ямар үе шаттай, ямар оролцогчид, хөрөнгө оруулагчид, сонирхогчид орж болох талаар мэдээлэл тодруулаач?

Демо Дэй арга хэмжээг 2019.11.07-нд Ауруг place-д 18.00 цагаас зохион байгуулна. Сонгогдсон Старт-Ап нь 5 минут өөрсдийн танилцуулгаа хийж, 3 минутад шүүгчдийн асуултад хариулах байдлаар явагдах бөгөөд дундуур нь оролцогчид, хөрөнгө оруулагчид, зөвлөхүүдтэй танилцах, хамтрах ажиллах боломжийг авах, ямар санаатай ямар төслүүд дэмжигдэж, яаж ажиллавал хөрөнгө оруулагчдаас шаардлагатай хөрөнгө оруулалтаа авах, яаж ажиллавал амжилтанд хүрэх гэх мэт арга хэмжээнүүд болно. 

Энэ арга хэмжээнд сонгогдоогүй ч бүртгүүлсэн Старт-Апууд дараа дараагийн арга хэмжээнд ахисан түвшинд оролцох боломжоо харах, IT салбарын Менторууд, одоогийн нөхцөл байдлыг ажигласан Старт-Апууд, хөрөнгө оруулагчид гэх мэт хүмүүс, компаниуд оролцоно. 

Цаашдаа энэ арга хэмжээ тогтмол зохион байгуулагдах уу? Хөрөнгө оруулалтын сангийн хэмжээ нэмэгдэх үү? 

Энэ арга хэмжээг тодорхой хугацааны давтамжтайгаар байнга зохион байгуулахаар төлөвлөж байна. Хөрөнгө оруулалтын сангийн хувьд 500 хүртлэх сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх боломжтой бөгөөд энэ хэмжээг жилээс жилд өсгөж, боломжуудыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 

 

Санал болгох

МУАЖ Г.Мягмарнаран: "Фауст" жүжгийг маш сонирхолтой, огт уйдаахгүй дэглэлт, тайзны шийдлээр үзэгчдэд хүргэнэ

Уншсан хүн тухайлан ойлгоход бэрх, уншдаг хүмүүс ухаж ойлгоход төвөгтэй дэлхийн сонгодгийн ноён оргил “Фауст” жүжгийг Иоханн Вольфганг Фон Гёте амьдралынхаа 60 жилийн турш бичсэн гэдэг.

15 өдрийн өмнө
Иргэний оролцоо

- Синдикат ярилцлага #43 -

1 сарын өмнө