Н. Сугар
Сэтгүүлч

Хэлэлцүүлгээс бултсан Х.Нямбаатарын индэрийг Б.Пүрэвдорж ашиглав

2019 оны 10 сарын 292019-10-29
Хэлэлцүүлгээс бултсан Х.Нямбаатарын индэрийг Б.Пүрэвдорж ашиглав

Х.Нямбаатар 2016 онд УИХ-ын гишүүн болоод л Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, тэдгээрийн процессын хуулиудыг өөрчлөх ажлын хэсгийг ахалж, хуульчийн имижээрээ тодрох гэж оролдсон. Тухайн үед “Миний дүү, ийм том хуулиудыг шинэ гишүүн шинэчилдэггүй юм. Битгий бусдын гар хөл болоод бай” гэж туршлагатай парламентчид сануулж л байсан. Гэсэн хэдий ч зүтгэсээр 2015 оны хуулийг өөрчлөхдөө цөөнгүй алдаа хийдэл гаргасан нь өнөөдөр ил болж, нэмэлт өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг УИХ хэлэлцэхээс аргагүйд хүрээд байна.

Мөн Х.Нямбаатар дээрх хуулиудыг өөрчлөн батлуулсан гэх PR тактикаа эрс өөрчилж, бүр нүүр буруулах болжээ. Ажлын хэсгүүдийг ахалж байсан хэрнээ хэвлэлд хүртэл, “Үе үеийн Хууль зүйн сайдын учруулсан үйл лайг үүрсэн хүн нь би байна. Тэр хуулиудын цэг таслалыг засах хэмжээнд л оролцсон” гэж зайгаа барьжээ. Сонгууль дөхсөн үед хэл ам дагуулсан хуулиудаас нэрээ хол байлгая гэж улстөрчийн хувьд үзсэн бололтой.

Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өргөтгөсөн хуралдаан болж Эрүүгийн багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, хууль хэрэглэх эрх бүхий байгууллагын төлөөлөл оролцсон. Хэлэлцүүлгийн хөтөлбөрт хуралдааныг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар удирдан явуулах тухай тусгажээ. Гэвч тэрээр нээлтийн үг хэлэнгээ “Энэ хуулиудыг дагуулаад журмын тухай хууль гаргана. Ингээд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг сэргээн шалгана” гэж бүлтрэв. Улмаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь хурлыг удирдан явуулна гээд хуулийнхны нүднээс бултлаа.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Н.Оюундарь, Д.Ганболд, О.Баасанхүү нар ээлжилж Х.Нямбаатарыг орлов. Гишүүн О.Баасанхүүгийн хэлэлцүүлэг удирдсан байдал албан бус, ажил хэрэгч биш байсныг онцлох хэрэгтэй. Хууль ярьж байхад маазарч байсныг нь шүүмжлэх ёстой байх.

Хэлэлцүүлэг дуусахаас өмнө Хууль зүйн байнгын хорооны гишүүн Б.Пүрэвдорж танхимд орж ирээд үг хэлчихээд гарч явсан. Тэрээр, “Төсөв ярьж байхад хажуугаар нь хууль хэлэлцэхгүй. Дараа нь Үндсэн хуулийн хэлэлцүүлэг завсаргүй явна. Дараа нь улстөрчид өөрсдийн дуртай Сонгуулийн хуулиа хэлэлцэж таарна. Тэгсээр байтал он дуусч, энэ хууль батлагдахгүй. Та нар энд ажил хэрэгч зүйл яриад, саналаа өгөөд байдаг. Цаад Нямдорж сайд чинь энэ хууль батлагдаж амжихгүй гэдгийг тооцсон байгаа. Хөөн хэлэлцэх хугацаагаар авлигачид, намынхан нь ял завшиж дууссаны дараа л хуулийг батлуулна” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг үгээрээ хөнгөхөн "элэгдчихээд" гарч явлаа.

Санал болгох

Шүд угаах цагтай болох хэрэгтэй гэв

Дэлхийд шүд цоорлын хэмжээ дунджаар 45 хувьтай байдаг аж.  Харин Монголд энэ төрлийн эмгэг хоёр дахин их байна.

2 цагийн өмнө
 П.Эрхэмбаяр: Хөгжлийн банкны гэх шүүх хурал эцэслэх шатанд байна

Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны явцын өмгөөлөгчдийн төлөөлөл мэдээлэл өгөв.

3 цагийн өмнө
Гэгээн Ширээт улсын тэргүүн Пап есдүгээр сард Монголд айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

3 цагийн өмнө
ЭЗБХ: Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны тогтоолыг баталлааИргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө