Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудлыг олон улсын түвшинд ярина

13 өдрийн өмнө
Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудлыг олон улсын түвшинд ярина

Сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан гэх асуудлаар МСНЭ-ээс мэдээлэл хийж байна.

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа "УИХ-ын Хууль зүйн байнгйн хорооны дарга Х.Нямбаатар хоёр хоногийн өмнө Хэвлэл мэдээллийн зөвлөл буюу салбарын өөрийн зохицуулалтын байгууллагаас зохион байгуулсан Ёс зүйн форум дээр дээрх хэрэгт анхаарал хандуулахыг сануулсан юм.

ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг явуулж, мэдээлэл хүссэн боловч одоог хүртэл ямар нэг тайлбар хариу ирүүлээгүй байна.

Иргэдийн үнэнийг мэдэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх зэрэг Үндсэн хуулиар хамгаалагдсан ардчилсан нийгмийн үнэт зүйл, эрхэд халдаж, Төрийн хүчний байгууллагаас хууль бусаар тагнаж чагнасан асуудал байгаа бол маш ноцтой асуудал. Хуулийн байгууллага болон УИХ-ын гишүүдийн түвшинд удаа дараа ярьж байгаа хэрнээ бидэнд мэдээлэл өгөхгүй байгаад сэтгүүлч бид анхаарлаа хандуулах хэрэгтэй" гэв.

Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг "Ардчиллын хамгийн том баталгаа бол хэвлэлийн эрх чөлөө. Мэргэжлийн үйл ажилагаа явуулж байгаа сэтгүүлчийг тагнаж чагнаад, мэдээллээ бидэнд өгөхгүй байгааг бид олон улсын түвшинд ярина.  9 сэтгүүлчийг тагнаж чагнасан гэж анх мэдээлэл цацагдсан. Байнгын хорооны дарга нь 7 сэтгүүлч гэж ярьж байна. Хэвлэлийн эрх чөлөө хаана байгаа юм бэ. Яагаад энэ талаар мэдээлэл бидэнд өгөхгүй байгаа юм" гэлээ.

Санал болгох

Хууль сахиулах дарга нарт хууль үйлчлэхгүй байна

Албаны машиныг хувьдаа ашиглавал хариуцлага тооцно хэмээн мэдэгдэж байсан ч "журам байхгүй" хэмээж өмгөөлж эхэлснийг иргэд гайхаж байна.

13 цагийн өмнө
МЭДЭГДЭЛ

21 цагийн өмнө
Н.Цэрэнбат: Хог хаягдлыг ангилж, овор хэмжээг нь бууруулснаар тээвэрлэлтийн зардал багасна

8 аймагт хуванцар хогны эзэлхүүнийг багасгах, бутлагч машин хүлээлгэж өглөө

1 өдрийн өмнө
Папараци: Цагдаагийн дарга нар хүүхдээ албаны унаагаар зөөлгөж байна

Төрийн албаны зөвлөл, Замын цагдаагийн газар хамтран төрийн байгууллагын автомашиныг хувийн зорилгоор ашиглаж буй эсэхэд хяналт шалгалт хийж, 20 гаруй зөрчил илрүүлэв.

3 өдрийн өмнө