Г.Занданшатар: ҮХЦ-ийн дарга тийм асуудалд холбогдоогүй

8
2019 оны 11 сарын 12019-11-01
Г.Занданшатар:  ҮХЦ-ийн дарга тийм асуудалд холбогдоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Түүнээс ҮХЦ-ийн даргын зүй бус үйлдэл гаргасан гэх мэдээлийн талаар тодруулахад "ҮХЦ-ийн даргын талаар бол хэвлэл мэдээлэл, сошиал орчинд мэдээлэл тархаж байна. Хэрэв үнэн бол Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцно.

Харин ҮХЦ-ээс бидэнд өгсөн мэдээллээр бол ҮХЦ-ийн дарга өөрөө ийм асуудалд холбогдоогүй. Ард нь сууж явсан иргэн онгоцны үйлчлэгтэй зүй бусаар харьцсаны улмаас нисэх онгоцны буудал дээр тухайн иргэнийг саатуулах, аль эхсүл суудлын дугаар андуурсан уу тийм асуудал гарахад нь ҮХЦ-ийн дарга бас Монгол Улсын иргэний хувьд тэр хүнийг баривчилж саатуулж нислэгээс хоцроох нь нийцэхгүй гэж хэлснээс холбогдоод үл ойлголцол, буруу ташаа мэдээлэл тархсан байна.

Үнэхээр зөрчил гаргасан бол хариуцлага тооцно. Гэхдээ нэг талын мэдээллээр шийдэж болохгүй. БНСУ-д байгаа Элчин сайдын яамнаас мэдээлэл ирүүлэх байх" гэсэн юм.

 

Санал болгох

Н.Батсүмбэрэл Засаг дарга, Т.Аюурсайхан дүүргийн МАН-ын хорооны дарга болов

Нийслэлийн Засаг дарга өнөөдөр Б/34 тоот захирамж гаргаж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол Ардын намын бүлгийн дарга  Н.Батсүмбэрэлийг оронд нь томиллоо.

10 цагийн өмнө
Тариачдад 21 тэрбум 576 сая төгрөгийн урамшууллаас олгож эхэллээ

Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А63 дугаар тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд 2019 оны ургацаас стандартын шаардлага хангасан 230,4 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 759 иргэн, хуулийн этгээдэд 21,476,225,900 /хорин нэгэн тэрбум дөрвөн зуун далан зургаан сая хоёр зуун хорин тавин мянга есөн зуу/-н төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэв.

12 цагийн өмнө
Ахмадуудын тэтгэврийн зээлийг өрийн бичгээр хаалаа

“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар төлөх тухай гэрээ”-нд гарын үсэг зурлаа

14 цагийн өмнө