Ногоон паспорт эзэмшигчид жагсаалд нэгдлээ

13 өдрийн өмнө
Ногоон паспорт эзэмшигчид жагсаалд нэгдлээ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучууд дуу хоолойгоо нэгтгэн /2019.11.01/ Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал хийж байна. Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн бүх бүс нутгуудад хамааралтай ба хамгийн эмзэглүүштэй нь ирээдүй бидний хойч үе одоогоор өсвөр үеийхэнд хамгийн хохиролтой байдлаар нөлөөлөх хандлагатай байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өнөөдрөөс тэмцэж эхлэх, үзэл бодлоо нэгтгэн иргэн бүр өөрийн өдөр тутмын дадал зуршлаа өөрчлөх хэрэгтэй бөгөөд үүний тулд дэлхийн нийт ДНБ-ний 1 хувьтай тэнцэх хөрөнгийг зарцуулахад үр дүн гарах тооцоолол гарсан байдаг. Дэлхийн улс орнуудын залуу үе өнөөдөр “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн эсрэг хүчээ нэгтгэн тайван жагсаал хийж байгаа билээ. Тус хөдөлгөөнд 7.6 сая хүн, 185 орон нэгдсэн ба Монгол улс нэгдэж, олон улсад байр сууриа илэрхийлэхийг зорьж байна. Тус нэгдмэл санааны арга хэмжээнд Ногоон паспорт эзэмшигч сурагчид, Их, Дээд сургуулийн оюутнууд оролцож байна.

 

Санал болгох

Хууль сахиулах дарга нарт хууль үйлчлэхгүй байна

Албаны машиныг хувьдаа ашиглавал хариуцлага тооцно хэмээн мэдэгдэж байсан ч "журам байхгүй" хэмээж өмгөөлж эхэлснийг иргэд гайхаж байна.

14 цагийн өмнө
МЭДЭГДЭЛ

1 өдрийн өмнө
Н.Цэрэнбат: Хог хаягдлыг ангилж, овор хэмжээг нь бууруулснаар тээвэрлэлтийн зардал багасна

8 аймагт хуванцар хогны эзэлхүүнийг багасгах, бутлагч машин хүлээлгэж өглөө

1 өдрийн өмнө
Папараци: Цагдаагийн дарга нар хүүхдээ албаны унаагаар зөөлгөж байна

Төрийн албаны зөвлөл, Замын цагдаагийн газар хамтран төрийн байгууллагын автомашиныг хувийн зорилгоор ашиглаж буй эсэхэд хяналт шалгалт хийж, 20 гаруй зөрчил илрүүлэв.

3 өдрийн өмнө