Н. Сугар
Сэтгүүлч

У.Хүрэлсүх: Төрийн албан тушаалтнууд бусдад бэлгийн дарамт үзүүлэх явдлыг таслан зогсоо

21
2019 оны 11 сарын 12019-11-01
У.Хүрэлсүх: Төрийн албан тушаалтнууд бусдад бэлгийн дарамт үзүүлэх явдлыг таслан зогсоо

Индонез улсад болох Олон улсын цэцийн гишүүдийн хуралд оролцохоор явсан Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр, түүнийг дагалдан явсан А нар Кореан эйр компанийн онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт учруулсан үйлдлээрээ Инчеон дахь нисэх буудал дээр түр саатуулагдсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Өндөр ёс зүйтэй, толгой хуульчдын цугладаг тус хуралд Монгол Улсыг төлөөлөөд оролцох эсэх, очлоо гэхэд зорьсон ажлаа бүтээх эсэх нь ч эргэлзээтэй болж ирлээ. БНСУ-ын цагдаагийнхан түүнийг Инчеон нисэх буудалд түр саатуулаад Венийн хэлэлцээрийн дагуу суллан явуулжээ. Эргэж байцаалт, тайлбар авах асуудал нь нээлттэй юм. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч хоёр “Одбаяр дарга үүнд хамаагүй. Онгоцны арын суудалд сууж яваад нутаг нэгтнээ өмөөрсөн явдлыг ташаа мэдээлж” гэсэн байна.

Манай улсын хувьд бэлгийн дарамт нь Эрүүгийн хуульд ч, Зөрчлийн хуульд ч, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд ч байхгүй. Харин Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан үйлдэл юм.

Манай улсын Эрүүгийн хуулиас 2017 оны тавдугаар сарын 11-нд “Бэлгийн дарамт учруулах” зүйлийг УИХ хасчээ. Энэ нь 1-3 сар зорчих эрх хязгаарлах, 1-3 сар хорих ялтай байв. Харин бэлгийн дарамттай холбоотой ганц ч заалт Зөрчлийн хуульд бичээгүй байна.

Хүний эрхийн байгууллагууд үүнийг шүүмжилсээр ирсэн хэдий ч Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд л арайхийн оруулжээ.

Тус хуульд “4.1.7.“бэлгийн дарамт” гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж томъёолжээ. Мөн бэлгийн дарамтыг жендерт суурилсан ялгаварлан гадуурхалт гэж заасан. Хэрэв бэлгийн дарамт учирсан бол хохирогч өөрөө Хүний эрхийн үндэсний комисст хандаж шийдвэрлүүлэх, иргэний шүүхэд хандаж хохирлоо нэхэмжлэх тухай заасан байна.

Ажлын байран дахь бэлгийн дарамт ноцтой хэмжээнд хүрснийг 2019 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нотолсон. Тэрээр, Засгийн газрын өргөтгөсөн хурлын дараа 21 аймгийн Засаг дарга болон яам, агентлагийн дарга нарт 15 заалттай үүрэг өгсөн. Ес дэх заалтаар, “төрийн албан тушаалтан бэлгийн дарамт үзүүлэх, эрхшээлдээ оруулдаг явдлыг таслан зогсоож, ёс бус үйлдэл гаргахгүй байхад онцгой анхаарах” гэжээ. Гэсэн хэдий ч одоог хүртэл бэлгийн дарамт үзүүлсэн хүнд төрийн цээрлэл үзүүлэх зохицуулалт хуульд алга байна.

Энэ талаар ч, Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын 18 дахь илтгэлийг УИХ-д танилцуулах үеэрээ Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг “бэлгийн дарамттай холбоотой зүйл, ангийг 2017 оны Эрүүгийн хуульд тусгасан боловч уг хуулийг батлахдаа хассан.  Тиймээс олон улсын байгууллагаас энэ асуудлаар эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгч байна гэв.  Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс Монгол улсад үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд зөвхөн захиргааны албан тушаалтнуудыг бэлгийн дарамт учруулсан бол ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авахаар тусгасан. Гэвч уг хуульд улс төрийн болон, төрийн өндөр албан тушаалтны ангилал байхгүй байгаа нь ангилалаар нь ялгаварлан гадуурхсан хэрэг гэж Хүний эрхийн байгууллага үзэж байгаа учраас зайлшгүй өөрчлөх шаардлагатай байна” гэж байжээ.

Санал болгох

Хянан шалгах түр хороо хаалттай хуралдав

“Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эдгээр нь Хянан шалгах түр хорооны дотоод асуудал юм байна

3 цагийн өмнө
Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт эхэллээ

Улсын Их Хурлын Тамгын газраас, Монголын Хуульчдын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулж буй “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” өнөөдөр (2023.12.11) эхэллээ

4 цагийн өмнө
Сонсголд холбогдох байгууллагуудаас нотлох баримтыг нэмж гаргуулахаар боллоо

Мөн Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчийн зүгээс нотлох баримт нэмж гаргуулахаар болсон тул “Нотлох баримт гаргуулах тухай” 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд нэмэлт оруулах тогтоолын төслийн хавсралтад дараах баримтыг нэмж оруулахаар шийдвэрлэжээ

4 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Байгаль орчин, экологийн салбарынхан нэгдсэн байр суурьтай болох нь чухал

Нийслэлийн тулгамдсан асуудал бүхэн Монгол Улсын хүндрэл болсон гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэсэн

4 цагийн өмнө