Н. Сугар
Сэтгүүлч

Явган алхвал оноо цуглуулж, ваучер авдаг аппликэйшн бүтээж байна

3
2019 оны 11 сарын 12019-11-01
Явган алхвал оноо цуглуулж, ваучер авдаг аппликэйшн бүтээж байна

Монгол залуус нийлж явган алхаа тоолдог гар утасны аппликэйшн бүтээж байна. WE нэртэй аппликэйшнийг ажиллуулж явган алхсанаар танд оноо цуглана. Таныг нэг км явган алхахад аппликэйшнд 150 оноо цуглах юм. 1000 оноо цуглуулаад кофе шопоор үйлчлүүлэх эрх, 2000 оноо цуглуулаад дэлгүүрээс тодорхой дүнд бараа сонгож авах эрх бэлэглэх юм.

Сүүлийн жилүүдэд иргэд хамт олон, найз нөхдөөрөө уул хаданд авирч, аялах дуртай болсон. Энэхүү аппликэйшн хэрэглээнд нэвтэрвэл хүмүүс алхах нь ихэсч, иргэдийн эрүүл мэндэд ач тусаа өгнө гэдэгт тэд итгэлтэй байгаа юм. Өдөр бүр 30 минут түргэн алхахад хорт хавдраар өвчлөх эрсдэл 40 хувиар багасдаг гэдэг.

Нөгөөтэйгүүр, иргэд автомашин жолоодох, ойр зайд такси хөлөглөхөөс татгалзаж алхангаа оноогоо цуглуулдаг болох нь түгжрэлийг сааруулах ач холбогдолтой юм. Мөнгөө төлөөд такси барих уу, алхаад мөнгө хуримтлуулах уу гэдэг таны сонголт болж байна.

Одоогоор дээрх төсөлтэй хамтарч ажиллах аж ахуйн нэгжүүдийн санал ихээр ирж байгаа юм. Кофе шопууд, ресторанууд, үзвэр үйлчилгээний газар, дэлгүүрүүд хамтарч ажиллах санал тавьж байгаа ажээ.

Санал болгох

Хянан шалгах түр хороо хаалттай хуралдав

“Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эдгээр нь Хянан шалгах түр хорооны дотоод асуудал юм байна

3 цагийн өмнө
Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт эхэллээ

Улсын Их Хурлын Тамгын газраас, Монголын Хуульчдын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулж буй “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” өнөөдөр (2023.12.11) эхэллээ

3 цагийн өмнө
Сонсголд холбогдох байгууллагуудаас нотлох баримтыг нэмж гаргуулахаар боллоо

Мөн Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчийн зүгээс нотлох баримт нэмж гаргуулахаар болсон тул “Нотлох баримт гаргуулах тухай” 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд нэмэлт оруулах тогтоолын төслийн хавсралтад дараах баримтыг нэмж оруулахаар шийдвэрлэжээ

3 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Байгаль орчин, экологийн салбарынхан нэгдсэн байр суурьтай болох нь чухал

Нийслэлийн тулгамдсан асуудал бүхэн Монгол Улсын хүндрэл болсон гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэсэн

3 цагийн өмнө