Албадан гаргасан БНХАУ-ын иргэдийг хууль, хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ

1
16 өдрийн өмнө
Албадан гаргасан БНХАУ-ын иргэдийг хууль, хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ

Хууль бус үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын 783 иргэнийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон, Замын-Үүд олон улсын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа.

DSC_0033 (Large).JPG

Жуулчин (J), бизнес (В) ангиллын 30 хүртэлх хоногийн визийг Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар олгодог бөгөөд жуулчин ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 637 иргэний 586 нь БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 30 нь Эрээн хотод суугаа консулын газар, 21 нь БНХАУ-д суугаа Бээжин дэх ЭСЯ-аас виз авсан байна. Бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 146 иргэний 94 нь БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газар, 48 нь Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 4 нь Хонконг дахь Ерөнхий Консулын газраас тус тус виз авсан байна.

Санал болгох

Гол тигэний бага бичээсийг монголчууд анх удаа тайлжээ

Манай улсад Түргийн хэмээн нэрлэгдсэн хүн /руни/ бичгээрх 60 орчим гэрэлт хөшөө бий. Эдгээрийг дандаа гадаадын эрдэмтэд нээж, тайлж уншсан байдаг. Харин монголчууд анх удаа буюу тодруулбал Гол тигэний бага бичээсийг “Сэргэлэн интернэйшнл экспедишн” ТББ тайлжээ. 

18 цагийн өмнө