Opendata: Ж.Батзандангийн намын генсек асан ШЕЗ-ийн дарга боллоо

1
2019 оны 11 сарын 62019-11-06
Opendata: Ж.Батзандангийн намын генсек асан ШЕЗ-ийн дарга боллоо

30 гаруй жил шүүгч хийсэн П.Батсайханыг цагаан сарын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээс нь чөлөөлсөн. Түүний оронд өмгөөлөгч Э.Батбаярыг Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ШЕЗ-ийн гишүүнээр томилсон. Энэ хүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж санал болгожээ. Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Э.Батбаярыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилсон юм. ЕТГ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, түүнд амжилт хүсчээ.


Э.Батбаярын улс төрийн намтар

Энхээгийн Батбаяр нь одоогийн АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нартай “Эрүүл нийгэм” иргэний хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцсан. Энэ хөдөлгөөнийхөө зохицуулагчаар ажилласан. Дараа нь тэд хамтдаа Иргэний хөдөлгөөний намыг байгуулж, Э.Батбаяр ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллажээ. Энэ бол 2008 оны 7 сарын 1-нд МАХН-ын төв байрны өмнө Ж.Батзандан, О.Магнай, Датакомын Д.Энхбат нартай хамт жагсаал хийж явсан үе байлаа.

2008 онд ИХН-ын генсек Э.Батбаяр Чингэлтэй дүүрэг буюу УИХ-ын 24 дүгээр тойрогт нэр дэвшээд унажээ. Харин тус намтай эвсэл байгуулж сонгуульд оролцсон Ногоон намын дарга Д.Энхбат УИХ-ын гишүүн болсон. Тэр үед Э.Батбаяр Д.Энхбатын зөвлөхөөр ажилласан нь бий.

2011 онд МНН-ын хууль эрх зүйн хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Э.Батбаяр 2012 оны сонгуульд Монголын ногоон намын ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Ингээд намын жагсаалтаар УИХ-ын сонгуульд оролцсон хэдий ч сонгогдож чадаагүй.

2012 онд Ардчилсан нам УИХ-ын сонгуульд ялсны дараагаар Э.Батбаяр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга болов. 2015 онд дээрх албанаасаа шилжиж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажилласан удаатай.

Үүнийхээ дараа Э.Батбаяр УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн эгч Ж.Баттуяатай хамтран “Чингисийн хууль” нөхөрлөлийг үүсгэн байгуулжээ. Хууль зүйн салбарт багшилж, өмгөөлж ажилласан доктор түүнийг ШЕЗ-д мэргэшилтнийх нь хувьд томилж болох ч, ёс зүйн хувьд таарахгүйг хэвлэлүүд шүүмжилж байсан.

Э.Батбаярын мэргэжилтний намтар

Энхээгийн Батбаяр нь 1980-1990 онд нийслэлийн 10 жилийн 6 дугаар дунд сургууль, 1990-1992-онд ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль төгсжээ. Улмаар 1995-2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, хууль зүйн ухааны магистр, 2002-2005-онд ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.

Тэрбээр "Түшээ” дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш, УИХ-ын гишүүний зөвлөх, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон юм.

Санал болгох

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад хуулийн төслүүдийг өргөн барилаа

Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл зэргийг өргөн барилаа.

7 цагийн өмнө
Л.Пүрэвсүрэн: Герман эрийн мөнгийг цагдаагийнхан завшсан гэж хэлсэн

Элчин сайд Л.Пүрэвсүрэн нь Клойбер нарыг эрэн сурвалжилсан, Д.Цогтбаатар хурандааг шалгаж байсан цаг хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны сайдын албыг хашиж байсан тул твиттэр дэх мэдээллийг нь уншигчидтай хуваалцав.

9 цагийн өмнө
Г.Батхүү агсны ар гэрийнхнээс тэдэнд хүргүүлсэн Нээлттэй захидал

Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү амиа алдсан асуудал шийдвэрлэгдэлгүй найман сар өнгөрч байна. Өнөөдөр түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгчид хэвлэлийн бага хурал хийсэн. Мөн УИХ дахь АН-ын зөвлөл, МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд хандсан нээлттэй захидал хүргүүлсэн байна. Адил агуулгатай нээлттэй захидлыг хүргэе.

12 цагийн өмнө