Монголын үндэсний фронтын жагсаалыг хойшлуулжээ

6
2019 оны 11 сарын 62019-11-06
Монголын үндэсний фронтын жагсаалыг хойшлуулжээ

 

"Монголын үндэсний фронт" хөдөлгөөнийнхөн маргааш буюу арваннэгдүгээр сарын 7-нд "Эх орон дуудаж байна" жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэд өнөөгийн УИХ-ыг тарах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахгүй байхыг шаардаж байгаа юм. Жагсаалыг Улаанбаатарт Сүхбаатарын талбайд, орон нутагт аймгуудын төвд зохион байгуулна гэж мэдэгдсэн.

Тэгвэл маргааш жагсаал цуглаан зохион байгуулах боломжгүй гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Үндэсний фронтын тэргүүн Б.Баярмагнайд албан бичгээр хүргүүлжээ. Учир нь, ЗГХЭГ-аас арваннэгдүгээр сарын 7-нд төрийн ёслолын арга хэмжээтэй тул жагсаал цуглаан зохион байгуулахгүй байх талаар НЗДТГ-т мэдэгджээ. Мөн жагсаал цуглааныг арваннэгдүгээр сарын 8-ны 11.00-18.00 цагт зохион байгуулахыг бүртгэсэн байна. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар харьяалах нутаг дэвсгэрийн ЗДТГ-т бүртгүүлэх ёстой бөгөөд бүртгүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага тооцох талаар зохицуулсан байдаг юм.

Санал болгох

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Баатархүүг томилжээ

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус XII хуралдаан өнөөдөр болж АН-ын генсекээр Ц.Баатархүүг, дэд даргаар Ц.Тувааныг томилжээ.

1 цагийн өмнө
Ч.Содномцэрэн: Улс орныг хамарсан, хүний эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсвэл хойшлуулах нь зайлшгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүдтэй уулзжээ

2 цагийн өмнө