ВИДЕО: Д.Одбаярыг 10 хоног БНСУ-аас гарахыг хоригложээ

2019 оны 11 сарын 72019-11-07

БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газарт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц /ҮХЦ/-ийн дарга Д. Одбаярын байцаалт 11 цаг орчим үргэлжилсний эцэст өнгөрсөн шөнө 01.00 цагийн орчимд өндөрлөжээ. 
Түүнийг 10 хоног тус улсаас гарахыг хориглож, хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болсон байна. 

Мөн тэрбээр байцаалтын явцад зарим нэг буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг албан ёсны эх сурвалжууд мэдээлжээ. 

Гэрч, хохирогчдын мэдүүлснээр, Д.Одбаяр болон А нар нь тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба Д.Одбаяр нь онгоцны ариун цэврийн өрөөний ойролцоо 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн бол А нь хэд хэдэн удаа шар айраг өгөхийг шаардан өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрч бэлгийн дарамт учруулсан гэгдэж байгаа юм. Мөн Д.Одбаяр нь тухайн үед шаардлага тавьсан нисэх багийн ажилтныг хана руу түлхэж, орчуулга хийхээр ирсэн KAL-ын ажилтан монголын иргэн Б-г “Намайг ҮХЦ-ийн дарга гэдгийг мэдэх үү?. Шууд орчуулаадах. Чи хаана амьдардаг юм. Би чамайг монголд очоод зүгээр өнгөрөөхгүй” гэх мэтээр сүрдүүлсэн гэсэн мэдээллүүд байна.
 

Санал болгох

Коронавирусын оношлуурыг Япон дахь Элчин сайдын яаманд хүлээлгэн өглөө

Япон Улс дахь  Монгол Улсын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Б.Отгонбаатарт гардуулж өглөө.

15 цагийн өмнө
Кино театрт 18-аас доош насны хүүхдийг оруулахгүй

5 хүртэлх насны хүүхдээ гэрээр болон эмнэлэгт асарсан эцэг эх асран хамгаалагчид 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг үүрэг болгожээ.

19 цагийн өмнө
Шилжилт хөдөлгөөнийг энэ долоо хоногт зогсооно

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр баталж, өнгөрсөн пүрэв гаргаас мөрдөж эхэлсэн.

20 цагийн өмнө