УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

2019 оны 11 сарын 72019-11-07
УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

 

Монгол Улсад зохион байгуулалттайгаар цахим сүлжээтэй холбогдолтой асуудлаар гэмт бүлэглэл байгуулахаар БНХАУ-ын 799 иргэн Улаанбаатар хотын нэр бүхий зочид буудлуудад байрлаж, зохион байгуулалттайгаар хууль бус үйл ажиллагаа явуулсан байна. Иймд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул занал учруулахуйц гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийхээр орж ирсэн гадаадын иргэдэд визийг бөөнөөр нь олгосон, орон байр, техник, тоног төхөөрөмжөөр хангасан, үүрэг чиглэл өгсөн, түүнчлэн дээрх иргэд ямар үйл ажиллагаа явуулсан, манай улсад ямар гэм хор учруулсан зэрэг нөхцөл байдлыг нэн шуурхай шалгах, хариуцлага алдсан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, Гадаадын иргэн харьяатын асуудлаар удирдлага, зохион байгуулалт, бүтэц эрх зүйн орчинг дахин нягталж, холбогдох өөрчлөлтийг нэн даруй хийх ажлыг яаралтай авч хэрэгжүүлэхийг шаардаж, УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН ЗӨВЛӨЛ-өөс МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ-д шаардлага хүргүүлжээ.

Санал болгох

МҮХАҮТ тэргүүтэй 17 ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв

МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй 100 орчим төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод саналаа ирүүлсэн байна

1 цагийн өмнө
С.Жавхлан 127 сая төгрөгийн үнэ бүхий малтай

Тэрбээр өөрийн орлогоо 30 сая 664 мянган төгрөг гэр бүлийн орлогоо 44 сая 748 мянган төгрөг гэж мэдүүлжээ.

4 цагийн өмнө
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цагт ажиллана

Жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08:00 цагаас ажил эхэлж, 17 цаг хүртэл ажиллах юм.

5 цагийн өмнө
Ж.Мөнхбат 48 үхэр, хурдан удмын 35 адуутай

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас албан ёсоор цахим хуудсандаа байршуулсан билээ.

6 цагийн өмнө