Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2019 оны 11 сарын 72019-11-07

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

  1. Нидерландын Хаант улсаас Монгол Улсад хавсран суух /Бээжингээс/ Элчин сайд Уим Гийрц
  2. Бүгд Найрамдах Тажикстан улсаас Монгол Улсад хавсран суух /Нур-Султанаас/ Элчин сайд Хайрулло Ибодзода
  3. Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп улсаас Монгол Улсад хавсран суух /Бээжингээс/ Элчин сайд Тесхоме Тога нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа томилогдон орсонд нь баяр хүргээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Тэр дундаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд хөдөө аж ахуйн салбар чухал болохыг онцлон тэмдэглэж, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, махыг халал аргаар боловсруулах зэрэг төсөл, хөтөлбөрийг аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх боломж, нөхцөл бүрдсэн талаар хэлж, ярилцлаа. Нидерланд улс гэхэд хүлэмжийн аж ахуйн туршлагатай тул ирэх онд мэргэжилтнүүдээ Монгол Улс руу илгээж, боловсон хүчин бэлтгэх, технологио нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллах сонирхолтой буйгаа уулзалтын үеэр мэдэгдсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарын хүчин чармайлт хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг онцлоод, өөрийн зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Санал болгох

МҮХАҮТ тэргүүтэй 17 ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв

МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй 100 орчим төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод саналаа ирүүлсэн байна

15 минутын өмнө
С.Жавхлан 127 сая төгрөгийн үнэ бүхий малтай

Тэрбээр өөрийн орлогоо 30 сая 664 мянган төгрөг гэр бүлийн орлогоо 44 сая 748 мянган төгрөг гэж мэдүүлжээ.

3 цагийн өмнө
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цагт ажиллана

Жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08:00 цагаас ажил эхэлж, 17 цаг хүртэл ажиллах юм.

4 цагийн өмнө
Ж.Мөнхбат 48 үхэр, хурдан удмын 35 адуутай

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас албан ёсоор цахим хуудсандаа байршуулсан билээ.

5 цагийн өмнө