Алба хаагчдад шинэ загварын "тэмээний ноосон хантааз" олголоо

12 өдрийн өмнө
Алба хаагчдад шинэ загварын "тэмээний ноосон хантааз" олголоо

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанаас Монгол улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 155 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загвар, түүний эдэлгээний хугацаа, цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журам батлах тухай” журамд заагдсан “Тэмээний ноосон хантааз”-ыг энэ онд үндэсний үйлдвэрлэгч “Кашмер холдинг” ХХК-ны загварыг шалгаруулан шинээр хийлгэсэн юм.

Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан энэхүү хантаазыг шууд чиг үүрэг гүйцэтгэж буй төв, орон нутагт ажилладаг цагдаа зохицуулагч, эргүүлийн цагдаа, цагдаа жолооч болон хяналтын чиглэлээр үүрэг гүйцэтгэж буй 4000 гаруй алба хаагчдад эхний ээлжинд олгоод байна.

Энэхүү хантааз нь хагас бариу хэлбэртэй, босоо захтай, хэрэглээнд тэсвэртэй, хар хөх өнгийн хөвөн даавуун материалтай, суналт багатай, бүрзийлт үүсдэггүй, хэлбэрээ хадгалах чадвар болон дулаан хадгалах чадвар сайтай 100 хувь тэмээний ноосон материалтай гэдгээрээ онцлогтой юм.

 

Санал болгох

Гол тигэний бага бичээсийг монголчууд анх удаа тайлжээ

Манай улсад Түргийн хэмээн нэрлэгдсэн хүн /руни/ бичгээрх 60 орчим гэрэлт хөшөө бий. Эдгээрийг дандаа гадаадын эрдэмтэд нээж, тайлж уншсан байдаг. Харин монголчууд анх удаа буюу тодруулбал Гол тигэний бага бичээсийг “Сэргэлэн интернэйшнл экспедишн” ТББ тайлжээ. 

18 цагийн өмнө