“City Cancer Challange” хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

12 өдрийн өмнө
“City Cancer Challange” хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа олон улсын хавдрын хяналтын байгууллагын харъяа “City Cancer Challange” хөтөлбөрийн дэлхийн үйл ажиллагааны захирал Матиас Гомез, Азийн бүсийн захирал Аунг Наинг Со нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Манай улс хавдрын өвчлөлөөр сүүлийн жилүүдэд дэлхийд дээгүүрт орох болсон. Улаанбаатар хот олон улсын хавдрын хяналтын байгууллагын харъяа “City Cancer Challange” хөтөлбөрт хамрагдана гэдэгт найдаж байна” хэмээлээ.

Олон улсын хавдрын хяналтын байгууллагын харъяа “City Cancer Challange” хөтөлбөр нь хавдрын тусламж үйлчилгээг дэлхийн хотуудад чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор байгуулагдан олон улсын хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн томоохон нэгдэл юм.  Байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн долоон хотод хавдрын эсрэг техникийн тусламж үзүүлж, олон улсын мэргэжлийн сүлжээг тухай хотуудад байршуулан зөвлөмж үйлчилгээг хүргээд байгаа аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгох

“Эерэг өөрчлөлт-залуучуудын оролцоо” сэдэвт телевизийн шилдэг бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Тэргүүн байранд “Ийгл Ньюс” телевиз- “Бодит байдал-Нийгэмд эерэг өөрчлөлт авчирч буй залуучууд” нэвтрүүлэг шалгарч 3 сая төгрөг, дэд байранд “MNB World” суваг- Generation: Treat people how want to be treated, and never lose hope” нэвтрүүлэг шалгарч 2 сая төгрөг, гуравдугаар байранд “OTV” телевизийн “Өөрсдөөсөө эхэлье” нэвтрүүлэг шалгарч 1 сая төгрөгийн  шагнал авлаа.

21 цагийн өмнө
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

11 дүгээр сарын 20-ны өдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбарууд болон нийслэлийн харьяа есөн дүүргийн Засаг даргын Тамгын газруудад 09:00-17:00 цагийн хооронд зохион явагдана.

2 өдрийн өмнө
Албаны машиныг хувьдаа ашиглавал ажлаас нь чөлөөлнө

Агаарын чанар Замын түгжрэл Toggle navigation Төрийн байгууллагын автомашиныг албаны бус зорилгоор ашигласан тохиолдолд ажлаас нь чөлөөлөх тухай захирамж гаргалаа 2019-11-15 20:29:07 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.

4 өдрийн өмнө