Тосгоны галын албаны дарга олон удаа санаатай гал тавьсан хэргээр баривчлагджээ

12 өдрийн өмнө
Тосгоны галын албаны дарга олон удаа санаатай гал тавьсан хэргээр баривчлагджээ

ОХУ-ын Сибирийн баруун хэсэг буюу Хакасын БНУ-д байрлах Балыкса гэх жижиг тосгонд сүүлийн 2 сар орчмын хугацаанд олон удаа гал түймэр гарсан байна. Эндээс үүдэн олон хүн эд материалын хохирол амсжээ.

Энэ тосгон харьцангуй жижиг буюу ердөө 2000 хүнтэй бөгөөд ийм ноцтой үзэгдэл гарсан мөрөөр шалгаж үзтэл гал хамгаалах албаны дарга нь санаатайгаар гал тавьж байсныг тогтоожээ.

Тодруулбал, хяналтын камерын бичлэгийг үзэхэд тосгоны 26 настай галын хамгаалах албаны дарга нь гал тавьж байгаа бичлэг үлдсэн байжээ. Ердөө сүүлийн хоёр сарын хугацаанд нийт 5 удаа гал тавьсан байна.

Үүнийгээ тэрээр өөрийнхөө албаны ажилтнуудын бэлэн байдлыг шалгах зорилготой байсан гэж тайлбарлаж байна. Энэ үйл явдалд тосгоныхон цочирдож, Оросын хэвлэлүүдээр энэ мэдээллийг онцлон бичиж байна.

Мөн зарим эх сурвалжууд энэ залууд өмнө нь хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан талаар баримтуудыг гарган тавьсаар байна.

 

https://www.rt.com/russia/472843-fire-chief-arsonist-russia/

 

Санал болгох

Ой тогтоолтын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны эмэгтэй тамирчин

Ой тогтоолтын спортын 28 жилийн түүхэнд анх удаа чансааг тэргүүлсэн эмэгтэй тамирчин нь дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр тэргүүлж боллоо.

3 сарын өмнө
Манай сурагчид Олон улсын Физикийн 50 дахь олимпиадаас хоёр хүрэл медаль хүртжээ

Израйль Улсын Тель-Авив хотноо болсон Олон улсын Физикийн 50 дахь олимпиад энэ жил 78 орны 364 хүүхэд, 150 гаруй дасгалжуулагч багш оролцлоо.

4 сарын өмнө