Ерөнхийлөгч Х.Баттулгад “Токио олимп” сангийн цомыг гардууллаа

2019 оны 11 сарын 82019-11-08
Ерөнхийлөгч Х.Баттулгад “Токио олимп” сангийн цомыг гардууллаа

2020 оны зуны олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны тогтоолоор үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжих, бэлтгэл сургуулилтыг чанартай явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Токио олимп” сан байгуулагдан ажиллаж байна.

Тус сангийн цомыг уламжлал ёсоор 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргад гардуулан, орон даяар аялуулж байсан бол энэ жил анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад гардуулахаар болсон юм. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Токио олимп” сангийн цом, цом аялуулах удирдамжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга удахгүй болох зуны олимпын наадамд оролцох эрхийг илүү олон тамирчин авч, амжилтаа ахиулан оролцохыг хүсэн ерөөв.

Өнөөдрийн байдлаар Үндэсний шигшээ багийн 8 тамирчин олимп, паралимпын буудлага, хөнгөн атлетик, пара таеквондо, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг төрөлд өрсөлдөх эрхээ аваад байна. Мөн багийн спортын төрлөөр анх удаа 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Токиогийн олимпод оролцох эрхээ авсан билээ.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

Санал болгох

Д.Батбаатар: Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцсон

Ингэснээр Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд намаасаа нэр дэвших боломжгүй болж байна. Харин түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УЕПГ-аас УИХ-д танилцуулж, удахгүй хэлэлцүүлэхээр болоод байна.

13 цагийн өмнө
Ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянга хүргэх хуулийн төсөл санаачиллаа

​​​​​​​УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ахмад настны “Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл санаачиллаа.

14 цагийн өмнө
402 удаагийн 6357 минутын ТЕЛЕ хичээл заана

Сурагчдын зуны амралтыг хугацаанд нь дуусгавар болгохын тулд үлдсэн хичээлийн улиралд зургаан өдрөөр хичээллэх, гуравдугаар улирлын амралтын хугацааг богиносгох зэрэг арга хэмжээ авахыг хэлэв.

14 цагийн өмнө