“Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

2019 оны 11 сарын 42019-11-04

Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд “Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөрийг германы мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлэх эхлээд байна. Хөтөлбөрийг ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа санаачилсан ба 2020-2021 онд үргэлжлэн хэрэгжих юм.

Гадаад харилцааны яамны Гадаад  сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг ХБНГУ-ын “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн эдийн засгийн хүрээлэн“-гийн захирал, соёл, урлагийн менежментийн профессор, доктор К.Зийбенхаар болон Соёлын элч О.Оюунтуяа нарыг хүлээн авч уулзан, соёлын салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцав. Төслийн хүрээнд ХБНГУ-ын соёл урлагийн салбарын менежер, удирдлагуудыг сүүлийн 30 жилийн хугацаанд бэлтгэж буй туршлагатай профессор, доктор К.Зийбенхаар нь соёл, урлагийн менежмент, удирдлага зүй, стратеги төлөвлөгөө, соёлын бодлого, соёлын өв, эрхзүй, маркетинг, олон улсын хамтын ажиллагаа, үзэгч олон нийтийн хөгжлийн асуудал ба урлагийн боловсрол, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг сэдвээр манай соёл, урлагийн мэргэжилтнүүдэд эрчимжүүлсэн сургалт явуулж байна.

Сургалтын үеэр ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, Соёлын Харилцааны Газрын зөвлөх Ж.Сэрээжав, Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, Швейцарын хөгжлийн агентлагийн Соёл урлагийн хөтөлбөрийн зохицуулагч Ц.Тансагмаа, Германы ахмад мэргэжилтнүүдийн албаны Монгол дахь төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, Монгол Улс дахь Гёте институтийн захирал Михаил Хайнст нар соёл урлагийн 17 байгууллагын удирдлагууд болон сургалтад оролцогчдод соёл урлагийн маркетинг, үзэгч олон нийтийн хөгжлийн асуудал, олон улсын харилцаа хамтын ажиллагааны сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.

“Соёл урлагийн менежмент Монголд“ (KUMA) хөтөлбөр нь мэргэжлийн өндөр түвшний эрчимжүүлсэн сургалт төдийгүй урт хугацааны хөтөлбөр гэдгээрээ онцлог юм байна.

Санал болгох

“Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг батлав

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган дагаж мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав.

7 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид нэмэгдэл хөлс олгохоор боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа үндсэн болон туслах багшид тэдний албан тушаалын /үндсэн/ цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс тооцож олгох” шийдвэр гаргалаа.

9 цагийн өмнө
Жилдээ нэг ангийн хэмжээний хүүхдүүд энддэг байсныг зогсоожээ

Хүүхдийн баяр хэмээн нэрлэж ирсэн энэ өдрийг “жинхэнэ хүүхдийн баярт” мэдээгээр онцлон хүргэж байна. Монгол Улс ахуйн түлэгдэлтийн ослоор жилд 40-50 хүүхдийн амь насыг алддаг харамсалтай түүхтэй байж ирсэн. Энэ нь жил бүр нэг ангийн хүүхдийг томчууд бид зүй бусаар амь насыг нь алддаг гэж зүйрлэж болохоор.

9 цагийн өмнө
Энэтхэгээс ирэх 357 ламхайн зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргана

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хүүхдийн асуудлаар хоёр тогтоол гаргахаар болжээ.

11 цагийн өмнө